Алсын хараа

Хууль сахиулах салбарын шинжлэх ухаан, боловсролын хөгжилд тэргүүлэх байр суурьтай, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, үндэсний болон бүс нутгийн аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт хувь нэмэр оруулагч мэдлэг оюуны төв байна.

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Хүний эрх, шударга ёс, хуулийг дээдэлж, ажил үйлчилгээндээ чанарыг эрхэмлэсэн хууль сахиулах салбарын сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа инновацийн хөгжлийн гол түшиц байгууллага болно.

 

ЗОРИЛТ

  • Орчин үеийн их сургуулийн жишиг, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн сургалтын хөтөлбөр, багшийн заах арга зүйг сайжруулах замаар сургалтын чанар, үр дүнг дээшлүүлж, захиалагчийн хэрэгцээ, шаардлагыг хангасан цогц чадамж бүхий мэргэжилтэн бэлтгэнэ.
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тоо, чанар, практик үр өгөөжийг нэмэгдүүлж, салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн дэд бүтцийг бий болгож, улс орны хөгжил дэвшилд хувь нэмэр оруулагч судалгааны их сургууль болно.
  • Олон улсын жишиг, Их сургуулийн эрхэм зорилгод нийцсэн сургалт, судалгаа, туршилт-боловсруулалтын материаллаг бааз, багш, судлаач, суралцагчийн  ажиллах, суралцах, бие даан хөгжих боломжийг хангасан орчин нөхцлийг бүрдүүлнэ.
  • Их сургуулийн мэдлэг оюуны чадавх, соёл, уламжлалыг тээгч багш, судлаач, ажилтан, суралцагчийг бүх талаар хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж, мэргэшсэн, хариуцлага, ёс зүйтэй, тэргүүний хамт олон, суралцагч байгууллага болно.
  • Тогтвортой хөгжлийг дэмжсэн оновчтой бодлого хэрэгжүүлж, үр ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, Их сургуулийн гадаад, дотоод нэр хүнд, байр суурийг бэхжүүлнэ.

 

ҮНЭТ ЗҮЙЛ

  • ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ
  • ОЮУНЫ БҮТЭЭЛ, ЧАДАВХ
  • ХАРИУЦЛАГА, ХАНДЛАГА, ТӨЛӨВШИЛ
  • БАЙГУУЛЛАГА, ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ

 

УРИА

  • ЧАДАВХТАЙ БАГШ СУДЛААЧ
  • ЧАНАРТАЙ СУРГАЛТ, СУДАЛГАА
  • ЧАДАМЖТАЙ ТӨГСӨГЧ, МЭРГЭЖИЛТЭН
Буцах