Түүхэн замнал

Түүхэн товчоо
1934 он

БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн /хуучин нэрээр/ 1933 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 8 дугаар тогтоолоор дотоодыг хамгаалах газрын дунд сургууль байгуулах шийдвэр гаргажээ.

1934 оны 09-р сарын 19-ний өдөр Дотоодыг хамгаалах газрын даргын 687 дугаар тоот тушаалаар сургуулийн захирлыг томилон орон тоог баталсанаар “Төв сургууль” байгуулагджээ.

1944 он

1944 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн ДЯЯ-ны сайдын 305 тоот тушаалаар улсыг аюулаас хамгаалах ба улсын цагдан сэргийлэх газрын гүйцэтгэх сургуулийг татан буулгаж, 3 жилийн хугацаатай хуулийн ба гүйцэтгэх ажлын дунд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх зорилгоор Төв сургуульд нэгтгэснээр ДЯЯ-ны Хязгаарын ба дотоодын цэргийн нэгдсэн сургуулийг байгуулжээ.

1974 он

Монгол Улсын Сайд нарын зөвлөлийн 1974 оны 8-р сарын 2-ны өдрийн 287 дугаар тогтоолоор НАХЯ-ны харьяанд Цэргийн тусгай дунд сургуулийг байгуулжээ.

1982 он

1982 онд Сайн нарын зөвлөлийн 241 дүгээр тогтоолоор НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургуулийг өргөтгөн зохион байгуулж, Цэргийн дээд сургууль байгуулжээ. Цэргийн дээд сургууль нь дээд боловсролтой Хилийн цэргийн командын офицер, улстөрийн ажилтан, цагдан сэргийлэх, засан хүмүүжүүлэх байгууллагын ажилтан хуульч мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн.

1990 он

1990 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 192 дугаар тогтоолоор Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын харьяанд Цагдан сэргийлэхийн дээд сургууль болсон.

1992 он

1992 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ЦЕГ-ын даргын 196 тоот тушаалаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1992 оны 62 дугаар зарлигийг үндэслэн Цагдаагийн дээд сургууль (Дотоодын цэргийн 804-р анги)-д шинэчилсэн загвараар бүтээсэн байлдааны туг гардуулжээ.

1994 он

ЦИС-ийн Хилийн цэргийн дээд сургууль /Хилийн албаны сургууль/

1996 он

ЦИС-ийн Хилийн цэргийн дээд сургууль /Хилийн албаны сургууль/

1999 он

БХИС-ийн Хилийн цэргийн сургууль

1999 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Цагдаагийн Ерөнхий газрын даргын 578 тоот тушаалаар 1999-2000 оны хичээлийн жилээс хууль зүйн чиглэлээр магистрын сургалтыг эхлүүлжээ.

2000 он

Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Цагдаагийн дээд сургуулийг анхан шатны үндсэн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, тэдгээрийг давтан сургах болон эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх чиг үүрэгтэй “Цагдаагийн академи” болгон өргөтгөжээ.

2001 он

Монгол Улсын Засгийн газрын 126 дугаар тогтоолоор Хилийн цэргийн дээд сургууль болон бие даасан үйл ажиллагаа явуулсан.

2011 он

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 229 дүгээр тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн салбарын боловсон хүчин бэлтгэх, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгох, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уялдааг сайжруулах зорилгоор Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургуулийг нэгтгэн Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяанд Дотоод хэргийн их сургууль байгуулсан.

2012 он

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 87 дугаар тогтоолоор Дотоод хэргийн их сургуулийг хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд Хууль сахиулахын их сургууль болгон өөрчлөн зохион байгуулсан.

Шагнал
1949 он

1949 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 26 дугаар тогтоолоор тус сургууль улсыг батлан хамгаалах хэрэгт үнэнч, эх оронч тэргүүний идэвх зүтгэлтэй олон тооны боловсон хүчнийг сургахад их гавьяа байгуулсныг үнэлэн байлдааны улаан туг олгожээ.

1976 он

1976 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 79 дүгээр зарлигаар “Байлдааны улаан туг”-тай болгожээ.

1979 он

1979 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн тус сургуулийн 45 жилийн ойг тохиолдуулан МХЗЭ-ийн Төв хорооны “Цэргийн алдар” алтан медалиар шагнажээ.

1980 он

1980 онд НАХЯ-ны “Хүндэт чекист” тэмдгээр шагнажээ.

1984 он

1984 онд 7-р сарын 10-ны өдрийн БНМАУ-ын Ардын их хурлынг тэргүүлэгчдийн 139 дүгээр зарлигаар тус сургуулийн 50 жилийн ойг тохиолдуулан “Байлдааны гавьяаны одон”-гоор шагнажээ.

 

Буцах