Эрдмийн дэд зөвлөл

ЭРДМИЙН ДЭД ЗӨВЛӨЛ, ЭРДМИЙН ДЭД ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА

Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн а/183 дугаар тушаалаар Эрдмийн дэд зөвлөлийн бүрэлдэхүүн, Эрдмийн дэд зөвлөлийн ажиллах журмыг баталсан байна.

Эрдмийн дэд зөвлөл нь Хууль сахиулахын их сургуулийн дүрмийн 17 дугаар зүйлд зааснаар Эрдмийн зөвлөлийн шийдвэрийг гардан хэрэгжүүлэх, явц байдалд дүгнэлт, санал-зөвлөмж гаргах орон тооны бус удирдлага-зохион байгуулалтын нэгж юм.

Дэд зөвлөл нь их сургуулийн сургалтын бодлогын баримт бичгийн төсөл, бэлтгэх мэргэжлийн чиглэл-шинэ хөтөлбөртэй холбоотой дүгнэлт гаргах, эрдэмтэн багш, судлаачдын эрдэм шинжилгээ, сургалтын бүтээлд санал, дүгнэлт, зөвлөмж, шүүмж, баталгаа гаргах, профессорын багаас ирүүлсэн магистрын ажил, докторын диссертацийн сэдэв-чиглэлтэй холбогдсон дүгнэлт-шийдвэр гаргах, магистрант, докторантын эрдэм шинжилгээний ажлын сэдэв, удирдагч, профессорын судалгааны багийн судалгааны тэргүүлэх чиглэл, цөм технологитэй холбогдсон дүгнэлт, шийдвэр гаргах болон их сургуулийн эрдмийн зөвлөлөөс даалгасан бусад ажлыг гүйцэтгэхээр журамд заасан.

Их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Эрдмийн дэд зөвлөлийг удирдах бөгөөд бүрэлдэхүүнд нь их сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессорын судалгааны багийн ахлагчид, бусад эрдэмтэн, мэргэжилтэн оржээ.

БҮРЭЛДЭХҮҮН

Дарга: Доктор (Ph.D), профессор Б.Бат-Эрдэнэ

Боловсрол:

ЗХУ-ын ДЯЯ-ны Мөрдөн байцаах Дээд сургууль

ЗХУ-ын ДЯЯ-ны Москва хотын Их сургууль

Хамгаалсан сэдэв: Монгол Улсын шүүн таслах ажиллагаан дахь мэргэжилтэн, шинжээчдийн эрх зүйн байдал

Мэргэжил: Эрх зүйч-криминалистикийн шинжээч

Орлогч дарга: Доктор (Ph.D) О.Зоригт

Боловсрол:

ЗХУ-ын Дотоод явдлын яамны Дээд сургууль

Дархан-Уул аймаг дахь Удирдлагын хөгжлийн институт

ОХУ-ын ДЯЯ-ны Удирдлагын академи

Хамгаалсан сэдэв: “Авилгалтай тэмцэхэд Монголын Цагдаагийн эрүүгийн албаны гүйцэтгэх ажлыг зохион байгуулах нь”

Мэргэжил: Хуульч, төрийн удирдлагын менежер

Нарийн бичгийн дарга: Ж.Мөнхболд

Боловсрол:

Цагдаагийн академи

Шихихутуг хууль зүйн дээд сургууль

ОХУ-ын Москва хотын ДЯЯ-ны Их сургууль

Хамгаалсан сэдэв: “Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэхэд эрүүгийн эрх зүй, криминологийн тулгамдсан асуудал” 

Мэргэжил: Эрх зүйч

Гишүүн: Доктор (Ph.D) Н.Гантулга

Боловсрол:

ЗХУ-ын ДЯЯ-ны Рязень хотын дээд  сургууль

МУИС-ийн магистр, докторын сургалт

ОХУ-ын Москва хотын Найрамдлын их сургууль

Хамгаалсан сэдэв: “Хуулийн албан ёсны тайлбар, онол, практикийн асуудал” /Монгол Улсын жишээн дээр/

Мэргэжил: Эрх зүйч

Гишүүн: Доктор (Ph.D) В.Жавхланцогт

Боловсрол:

БХИС-ийн Хилийн цэргийн сургууль

БХИС-ийн Хилийн цэргийн сургуулийн магистрын сургалт

БХИС-ийн Батлан хамгаалах удирдлагын академи

Хамгаалсан сэдэв: “Улсын хилээр дүрвэгсэд нэвтрэх үеийн хилийн отрядын ажиллагааг боловсронгуй болгох”

Мэргэжил: Хилийн албаны ажилтан, эрх зүйч

Гишүүн:  Доктор (Ph.D) П.Баттогтох

Боловсрол:

ЗХУ-ын ХЦ-ийн Дээд сургууль

ОХУ-д Цэргийн академи

МУИС-ийн Хууль зүйн сургууль

Хамгаалсан сэдэв: Цэргийн удирдлага

Мэргэжил: Эрх зүйч

Гишүүн: Доктор (Ph.D) Д.Мягмарцэрэн

Боловсрол:

Цагдаагийн дээд сургууль

ОХУ-ын Дотоод Явдлын яамны Их сургууль                                

Хамгаалсан сэдэв: Гүйцэтгэх ажлын аргаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн албаны ажил                      

Мэргэжил: Хуульч

Гишүүн: Доктор (Ph.D) О.Цэцэгмаа

Боловсрол:

ЗХУ-ын Киев хотын УАААДС

Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт

ОХУ-ын ДЯЯ-ны Санкт-Петербург хотын Их сургууль

Хамгаалсан сэдэв:

"Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд далд эдийн засгийн үзүүлэх сөрөг нөлөө”

Мэргэжил: Эдийн засагч, удирдлагын арга зүйч, зохион байгуулагч, багш

Гишүүн: Доктор (Ph.D) Б.Одбаатар

Боловсрол:

Цагдаагийн дээд сургууль

Төрийн Удирдлагын академи

ОХУ-ын Дотоод Хэргийн яамны Удирдлагын академи                                            

Хамгаалсан сэдэв: Мөрдөн байцаах албаны даргын эрүүгийн хэргийн мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих эрх хэмжээ

Мэргэжил: Хуульч, төрийн удирдлагын менежер

 

Гишүүн: Доктор (Ph.D) Т.Бямбаа

Боловсрол:

ЗХУ-ын Волгоград хотын Мөрдөн байцаах дээд сургууль

ОХУ-ын ДЯЯ-ны Москва хотын Их сургууль              

Хамгаалсан сэдэв: Монгол улсад гарын мөр судлал үүсэж, хөгжсөн явц, хөгжлийн цаашдын төлөв

Мэргэжил: Багш, хуульч

 

Гишүүн: Доктор (Ph.D) Ш.Ариунбилэг

Боловсрол:

Цагдаагийн академи

МУИС-ийн Хууль зүйн сургууль

Хамгаалсан сэдэв: Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан гэм хорыг арилгах эрх зүйн зохицуулалтын зарим асуудал   

Мэргэжил: Эрх зүйч

Гишүүн: Доктор (Ph.D) Ю.Бадамханд

Боловсрол:

ЗХУ-ын Эрхүүгийн УБДС

МУИС-ийн Хууль зүйн сургууль 

ОХУ-ын ДХЯ-ны Москвагийн Их сургууль                   

Хамгаалсан сэдэв: Насанд хүрээгүй хүмүүсийг гэмт халдлагаас хамгаалах криминологийн асуудал (Монгол улсын жишээн дээр)  

Мэргэжил: Багш, хуульч

Гишүүн: Доктор (Ph.D) Б.Туул

Боловсрол:

Орос хэлний Багшийн дээд сургууль

Отгонтэнгэр Их сургууль

МУИС-ийн Гадаад хэлний сургууль

ОХУ-ын Москва хотын Пушкины нэрэмжит Оросын Утга Зохиолын дээд сургууль

Хамгаалсан сэдэв: “Харилцааны эрхэм ёс” чиглэл

Диалоговое взаимодействие “побуждение-отказ”  в русском речевом этикете с точки зрения носителей монгольского языка

Мэргэжил: Орос, англи хэлний багш

Гишүүн: Доктор (Ph.D) Д.Энхжаргал 

Боловсрол:

МУИС-ийн Олон Улсын Харилцааны Дээд сургууль

ХБНГУ, Бонн хотын Их сургууль

Хамгаалсан сэдэв: Зэрэгцүүлсэн хэл шинжлэл “Халх монгол хэлний нэрээс нэр, үйлээс нэр үүсэх дагаварууд тэдгээрийг герман хэлнээ зэрэгцүүлэх нь  ”

Мэргэжил: Хэл судлаач, герман, англи хэлний багш

Гишүүн: Доктор (Ph.D) О.Нэмэхханд

Боловсрол:

МУИС-ийн Нийгмийн ухааны факультет

БНСУ-ын Кионжи Их сургууль

Хамгаалсан сэдэв: Эх оронч үзэл ба шашны ухамсрын харилцан хамаарлын зарим асуудал

Мэргэжил: Социологич, нийгмийн ухааны багш

Гишүүн: Доктор (Ph.D) Ж.Нямдулам

Боловсрол:

Цагдаагийн академи

Хүмүүнлэгийн ухааны их сургууль

ОХУ-ын ДЯЯ-ны Санкт-Петербургийн Их сургууль

Хамгаалсан сэдэв: Монгол Улс болон ОХУ-ын хууль тогтоомж дахь хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн эрүүгийн эрх зүйн хамгаалал  

Мэргэжил: Эрх зүйч, англи хэлний орчуулагч

Гишүүн: Доктор (Ph.D) Р.Баярмагнай

Боловсрол:

Цагдаагийн академи

Төрийн удирдлагын академи

Хамгаалсан сэдэв: Хүний цус, эд эрхтэнг хууль бусаар авах гэмт хэргийг эрүүгийн тагнуулаар урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажиллагаа 

Мэргэжил: Эрх зүйч-цагдаагийн байгууллагын ажилтан, төрийн удирдлагын менежер 

 

Гишүүн: Доктор (Ph.D) С.Гантулга

Боловсрол:

Цагдаагийн академи

Хамгаалсан сэдэв: Хүн худалдаалах гэмт хэргийг эрүүгийн тагнуулаар урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажиллагаа

Мэргэжил: Эрх зүйч-цагдаагийн байгууллагын ажилтан

Гишүүн: Доктор (Ph.D) М.Эрдэнэбаяр

Боловсрол:

Цагдаагийн Дээд сургууль

Хамгаалсан сэдэв: Хууль бусаар ан агнах гэмт хэргийг мөрдөн байцаах, урьдчилан сэргийлэх онол, арга зүйн асуудал

Мэргэжил: Эрх зүйч

Гишүүн: Доктор (Ph.D) Б.Жаргалсайхан

Боловсрол:

ЗХУ-ын Мөрдөн Байцаах Дээд Сургууль   

Хамгаалсан сэдэв: Монгол улсад криминалистикийн үнэр судлалыг хөгжүүлэх онол, арга зүйн асуудал

Мэргэжил: Эрх зүйч-шинжээч

Гишүүн: Доктор (Ph.D) Б.Даваа

Боловсрол:

Улсын Багшийн Их сургууль

МУИС-ийн Биологийн факультет

БНСУ-ын Чүнбүгийн Их сургууль

Хамгаалсан сэдэв: Хүний арьсны НаСат эсэд UVB-гийн нөлөөллөөр mRNA-д үүссэн cytokine-н илрэлд Gamcho-гийн үзүүлэх нөлөө

Мэргэжил: Багш-биологич, хүний генетикч

Гишүүн: Доктор (Ph.D) З.Цэрэнбат

Боловсрол:

ЗХУ-ын ХЦКДС

Цагдаагийн академи

Хамгаалсан сэдэв: Монгол Улсын Цагдаагийн алба хаагчийн захиргааны эрх зүйн хамгаалалт  

Мэргэжил: Эрх зүйч

Гишүүн: Доктор (Ph.D) Д.Баттүшиг

Боловсрол:

Отгонтэнгэр Их Сургууль

БНХАУ-ын Зам тээврийн Их сургууль

Хамгаалсан сэдэв: “Сүнзийн байлдахуйн” ухаан дахь философи сэтгэлгээг монголын аж ахуйн нэгж байгууллагын удирдлагад хэрэглэх нь 

Мэргэжил: Хятад хэлний багш

Гишүүн: Доктор (Ph.D) В.Батсайхан

Боловсрол:

Улсын Багшийн Их Сургууль

Төрийн Удирдлагын академи

Хамгаалсан сэдэв: Монгол орны бор хархны тархалт, экологи

Мэргэжил: Биологич, төрийн удирдлагын менежер

Гишүүн: Доктор (Ph.D) Ж.Өвгөнбүргэд

Боловсрол:

ЗХУ-ын ХЦКДС

Төрийн удирдлагын сургууль

Хамгаалсан сэдэв: Уулархаг бүсийн хил хамгаалалтыг боловсронгуй болгох арга зам

Мэргэжил: Цэргийн команд  

 

Гишүүн: Доктор (Ph.D) Б.Цолмон

Боловсрол:

ЗХУ-ын Волгоград хотын Мөрдөн байцаах дээд сургууль

ОХУ-ын ДХЯ-ны Москвагийн Их сургууль

Хамгаалсан сэдэв: Монгол Улс дахь шүүхийн шинжилгээний үйл ажиллагааны мэдээллийн хангалт

Мэргэжил: Хуульч, шинжээч

 

Буцах