Эрдэм шинжилгээний хүрээлэн

ЧИГ ҮҮРЭГ

  • Шинжлэх ухаан, технологийн олон улсын хөгжлийн хандлага, төрийн бодлогын хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах, технологи дамжуулах, нутагшуулах, үр дүнг нь үйлдвэрлэлд нэвтрүүлэх бодлого боловсруулах;
  • Хууль зүйн салбарын болон Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг шинэ шатанд гаргах талаар бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
  • Салбарын инновацийн хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг Их сургуулийн захирал, дэд захирлын өмнө хариуцах;
  • Хүрээлэн, судалгааны төв, профессорын багуудын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах;
  • Шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн дэвшилтэт арга хэрэгслийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх талаар санаачилгатай ажиллах, танин мэдэхүйн сургалтыг албан хаагчдын дунд зохион байгуулах;
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, үнэлэлт, дүгнэлт өгөх, багш, судлаачийн чансаа тогтоох, эрдэм шинжилгээний ажлын гүйцэтгэл тооцох ажлыг зохион байгуулах;
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын агуулга, арга хэлбэр, чиглэлийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замыг сонгох;
  • Мэргэжлийн чиглэлээр бий болсон сүүлийн үеийн ололт, амжилт, дэвшилтэт аргыг судалгаа, боловсруулалтын ажилд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих;
  • Судалгааны мэргэшсэн баг бүрдүүлж захиалгат судалгааны ажил явуулах, сургалт, судалгааны ажлын нэгдлийг хангах, хууль сурталчлах;
  • Шинжлэх ухаан, технологийн сан, гадаад улс орон, олон улсын байгууллагын санхүүжилт бүхий төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, судлаачдыг хөгжүүлэх, эрдэмжүүлэх ажлыг зохион байгуулах;
  • Эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах, мэргэжлийн ном бүтээл туурвих, үнэлэх ажлыг зохион байгуулах;
  • Онол-арга зүйн лиценз бүхий сэтгүүл эрхлэн гаргах ажлыг зохион байгуулах;
  • Эрдэм шинжилгээний номын сангийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
  • Эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагаанд хамаарах бусад үүрэг.

 

БҮТЭЦ:

Эрдэм шинжилгээний хүрээлэн нь эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны 6 төв, захирал, төвийн эрхлэгч, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, эрдэм шинжилгээний ажилтан, эрдэм шинжилгээний туслах ажилтан нийт  22 орон тоотой ажиллаж байна.

БҮРЭЛДЭХҮҮН:

  • Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа М.Эрдэнэбаяр
  • Эрдэм шинжилгээний туслах ажилтан, ахмад Б.Дашдулам
  • Эрдэм шинжилгээний туслах ажилтан, цагдаагийн дэслэгч О.Уулзахжаргал
  • Эрдэм шинжилгээний туслах ажилтан А.Батсайхан
  • Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, цагдаагийн хошууч Б.Мөнхдорж
  • Эрдэм шинжилгээний ажилтан, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мөнхсэргэлэн
  • Хил судлалын төвийн эрхлэгч, цэргийн ухааны доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Ж.Өвгөнбүргэд
  • Эрдэм шинжилгээний ажилтан, дэд хурандаа Б.Зулбадрах
  • Эрдэм шинжилгээний ажилтан, дэслэгч Б.Даядан-Эрмэд
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвийн эрхлэгч, хууль зүйн ухааны доктор (Ph.D), хурандаа Б.Алтангэрэл
  • Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, ахмад Г.Галсанжамц
  • Шинжлэн магадлахуй судлалын төвийн эрхлэгч, биологийн ухааны доктор (Ph.D), цагдаагийн дэд хурандаа Б.Даваа
  • Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, хууль зүйн ухааны доктор (Ph.D), цагдаагийн дэд хурандаа Б.Цолмон
  • Эрдэм шинжилгээний ажилтан, цагдаагийн хошууч О.Одонтуяа
  • Гамшиг судлалын төвийн эрхлэгч, хөдөө аж ахуйн ухааны доктор (Ph.D), хошууч Н.Батсайхан
  • Эрдэм шинжилгээний ажилтан, дэслэгч Д.Пүрэвжав
  • Хууль сахиулахуйн инновацийн төвийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Т.Очирбат
  • Эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны ажилтан, дэд ахлагч Б.Ганзагас
Буцах