Сургалт, чанарын алба

Хууль сахиулахын их сургуулийн сургалтын хэлтэс нь Хууль зүйн сайдын 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/166 тоот тушаалаар батлагдсан Хууль сахиулахын их сургуулийн бүтэц, орон тооны өөрчлөлтөөр Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлын шууд удирдлагад сургалтын үйл ажиллагаагаа явуулахаар зохион байгуулагдсан.

Сургалтын хэлтэс нь сургалтын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлж, бодлогын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулан, нийгмийн болон захиалагч агентлаг, байгууллагын эрэлт, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бүх шатны сургалтын чанар, хөтөлбөрийн агуулга, тогтолцоо, арга хэлбэрийг олон улсын боловсролын стандартын дагуу боловсруулж хэрэгжүүлэх, чиглэлийг тодорхойлох, хөгжүүлэх, багшлах бүрэлдэхүүний мэргэжлийн болон сурган заах арга зүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, эрдэмжүүлэх, суралцагчдад ээлтэй сурах орчныг бүрдүүлэн ажиллахад бүхий л талаар дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сургалтын хэлтэс нь дараах бүрэлдэхүүнтэйгээр сургалтын нэгдсэн бодлого хэрэгжүүлж, үйл ажиллагааны хэвийн нөхцөл боломжийг ханган ажиллаж  байна. Үүнд:

  • Хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Мандах
  • Эрдэм шинжилгээ, сургалтын нэгдсэн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Цолмон
  • Үйлдвэрлэлийн дадлага, клиник сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа А.Амарсайхан
  • Сургалтын гүйцэтгэл, багц цагийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Бадмаараг
  • Багшийн хөгжил, мэргэшүүлэх сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Одончимэг
  • Сургалтын хөтөлбөр, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Т.Хишигтогтох
  • Сургалтын хөтөлбөр, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Д.Баясгалан
  • Төгсөгчдийн холбоо, оюутны хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Ж.Болормаа
  • Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахлагч П.Гантуяа

 

НОМЫН САН

Хууль сахиулахын их сургуулийн Номын сан нь 1982 онд “НАХЯ-ны ЦДС-ийн номын сан” нэртэйгээр 2000 номын фондтой, 1 номын санчтай байгуулагдаж, Соёлын яам /хуучин нэрээр/-ны сайдын 1984 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 398 дугаар тогтоолоор улсын 4-р зэргийн номын сан болж өргөжиж байжээ.

Тус номын сан нь Их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал, сургалтын албаны даргын удирдлаган дор номын сангийн эрхлэгч, ахлах номын санч, катологич – 2,  номын санч – 6  орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнд:

  • Номын сангийн эрхлэгч, цагдаагийн ахмад Ц.Мөнхзул
  • Ахлах номын санч З.Наранбаяр
  • Каталогич, дэд ахлагч С.Уянга
  • Каталогич, дэд ахлагч Б.Эрдэнэцэцэг
  • Номын санч, цагдаагийн дэд ахлагч Х.Уянга
  • Номын санч Б.Нэргүй
  • Номын санч М.Дуламсүрэн
  • Номын санч Т.Эрдэнэцэцэг
  • Номын санч Н.Өнөрзаяа
  • Номын санч Д.Даваасүрэн

Эдүгээ 70,000 гаруй ном, сурах бичиг, гарын авлага, эрдмийн ажил бүхий фондтой, үүний 70 орчим хувь нь хууль-эрх зүйн чиглэлийн, бусад нь өөр шинжлэх ухааны болон уран зохиолын ном, сурах бичиг, гарын авлага, хууль зүйн ухааны болон шинжлэх ухааны бакалавр, магистр, докторын эрдмийн бүтээлүүд байна.

Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн номын сан, өдрөөр болон гэрээр ном олгох фонд, сонин, сэтгүүлийн болон уншлагын 6 танхимаар хичээлийн жилдээ ХСИС-ийн багш, судлаач, сонсогч, оюутан,  түр сургалтад суралцагч 2000 гаруй уншигч, 52,000 орчим ирэгсдэд 110,000 гаруй ном, хэвлэл,  бусад материалаар үйлчилж байна.

Номын сангийн фондын бүх номыг олон улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа Дьюигийн аравтын ангилал /DDC/-аар ангилан, шинэчлэж номын сангийн үйлчилгээг автоматжуулах,  номзүйн мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор номын сангийн Lib4U програмын фондын номын мэдээллийг уншигчдад цахим хэлбэрээр ашиглуулах үйлчилгээг эхлүүлээд байна.

Тус номын сан нь мэдээллийн эрин үед уншигчдад мэдлэг боловсролоо хөгжүүлэхэд сургалт, эрдэм шинжилгээ-судалгааны бүхий л мэдээллээр шуурхай хангах, электрон мэдээлэл, нээлттэй үйлчилгээ, таатай орчин бүрдсэн, сургалтын үйл ажиллагааг дэмжих орчин үеийн шаардлагыг хангасан түшиц газар буюу номын сан-мэдээллийн төв байх, электрон мэдээллээр үйлчлэх боломж бүхий “Цахим номын сан”-г хэрэгжүүлэх зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа төлөвлөн ажиллаж байна. 

Буцах