Санхүү, хангамж үйлчилгээний газар

 ТҮҮХЭН ЗАМНАЛ

ЦЕГ-ын даргын 2008 оны 11-р сарын 24-ний өдрийн 568 тоот тушаалаар  Цагдаагийн Академийн бүтцэд  Санхүү, ар талын хэлтэс нэртэйгээр байгуулагдаж, даргаар нь цагдаагийн хурандаа Ш. Батсүх томилогдон ажиллаж байсан.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 7-р сарын 06-ны өдрийн 22-р тогтоол, ХЗДХ-ийн сайдын 2011 оны 8-р сарын 19-ны өдрийн 142 тоот тушаалаар Цагдаагийн Академийг Дотоод хэргийн их сургууль болгон өөрчлөн зохион байгуулж, түүний бүтцэд Үйлчилгээ, аж ахуйн газар нэртэйгээр байгуулагдаж, даргаар нь 2012 оны 8-р сар хүртэл цагдаагийн хурандаа Ш.Батсүх,  түүнээс хойш цагдаагийн хурандаа А.Чимэдцэрэн нар томилогдон ажиллаж байсан.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 87 дугаар тогтоолоор Хууль зүйн сайдын 2012 оны 10-р сарын 23-ны өдрийн Б/17 тоот тушаалаар Хууль Сахиулахын Их Сургуулийн Хангамж, үйлчилгээний газар нэртэйгээр өөрчлөн зохион байгуулагдаж, даргаар нь цагдаагийн хурандаа А.Чимэдцэрэн томилогдон ажиллаж байжээ. Өдгөө тус газрын даргаар туслах комиссар Д.Батжаргал томилогдон ажиллаж байна. 

 САНХҮҮ, ТӨЛӨВЛӨЛТИЙН АЛБА

Санхүү, төлөвлөлтийн алба нь Их сургуулийн санхүүгийн төлөвлөлт, бүртгэл, хөрөнгө оруулалт, дотоод хяналтын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх үүднээс Монгол улсын хууль тогтоомж, Хууль зүйн яам, Санхүү, эдийн засгийн төв байгууллагуудын болон Хууль сахиулахын их сургуулийн захирлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий алба юм.

 Зорилго

Монгол Улсын “Төсвийн тухай”, "Нягтлан бодох бүртгэлийн тухай" хууль болон бусад холбогдох хуулийг хэрэгжүүлж, байгууллагын үндсэн үүрэг зорилтыг ханган биелүүлэх, төсөв зохиох, санхүүгийн эх үүсвэрийг хуримтлуулах, хуваарилан зарцуулах, нягтлан бодох бүртгэлийн бодлогын хүрээнд санхүүгийн үйл ажиллагааг явуулах, өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалт, зарцуулалтанд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэхэд оршино.

 Үндсэн зорилт

Хууль сахиулахын их сургуулийн санхүүгийн хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх, хангалт үйлчилгээг зохион байгуулахад оршино.

 Санхүүгийн үйл ажиллагааны зорилт

Санхүүгийн үйл ажиллагааг сайжруулж, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, түүний хадгалалт, хамгаалалт, ашиглалтанд тавих хяналтыг сайжруулах чиглэлээр дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт,  “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  заалтыг үндэслэн санхүүгийн холбогдолтой хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, заавар, Төсвийн тухай тухай хуульд  нийцсэн “Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг”-ийн хүрээнд ажиллана.

  • Жил бүрийн төсвийн төслийг Их сургуулийн хэтийн  (бизнес) төлөвлөгөөтэй уялдуулан хийж төсөвлөх ба тухайн цаг үетэй холбогдож нэмэгдэн гарах урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг төсвийн тодотголд оруулж, батлуулж ажиллана

  • Санхүүгийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, түүний хадгалалт, хамгаалалт, ашиглалтанд тавих хяналтыг сайжруулах зорилго бүхий дотоод хяналтын системийг бий болгож, дохиоллын систем нэвтрүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

  • Суралцах, сургах, судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхлэх болон ажиллагсадын ажил үйлчилгээгээ явуулах ажиллах орчин, шаардагдах техник хэрэгслийг хамгийн сүүлийн үеийн шинэ тоног төхөөрөмжөөр үе шаттайгаар сайжруулан хангаж ажиллана.

  • Их сургуулийн санхүүгийн холбогдолтой төлбөр тооцоог  гэрээ байгуулан гүйцэтгэж өр, авлагагүй ажиллана

  • Их сургуулийн Стратегийн бодлогыг  хэрэгжүүлэхэд   санхүүгийн зүгээс шаардагдах тооцоо судалгаа, төсвийг боловсруулан батлуулж, мэдээ мэдээллээр хангаж ажиллана.

  • Мэдээллийн гадаад, дотоод сүлжээний найдвартай байдлыг хангах, түүний ашиглалтыг сайжруулж, компьютер, техник хэрэгслийн ашиглалтын байдлыг тогтоож, засвар үйлчилгээг тогтмолжуулна.

  • Сургалтын төлбөр тооцоог сонсогч оюутан нарт тухай бүр мэдэгдэж, барагдуулах талаар Сургалтын хэлтэстэй хамтарч ажиллана.

  • Их сургуулийн санхүүгийн ажилтнуудын мэдлэг, мэргэжлийн ур  чадварыг сайжруулах, мэргэшсэн нягтлан бодогчийн сургалтанд хамруулах арга хэмжээ авч ажиллана.
 Бүтэц, үйл ажиллагааны зохион байгуулалт

Санхүү, төлөвлөлтийн алба нь Хууль зүйн сайдын тушаалаар албаны дарга бөгөөд ахлах нягтлан бодогч 1, ахлах нягтлан бодогч 1, тооцооны нягтлан бодогч 4, нярав 4, мөнгөний касс 1, нийт 11 хүний орон тооны бүтэцтэй ажиллаж байна.

Санхүү, төлөвлөлтийн албаны дарга бөгөөд ахлах нягтлан бодогч, цагдаагийн дэд хурандаа Ц.Мөнгөнцэцэг Тооцооны нягтлан бодогч Т.Гантулга
Тооцооны нягтлан бодогч Э.Түвшинтөгс Тооцооны нягтлан бодогч Д.Наранчимэг
Тооцооны нягтлан бодогч Б.Гармаа Нярав Ц.Мөнхжаргал
Нярав П.Цог Нярав Б.Саруултөгс
Нярав П.Мэндбаяр Нярав Ц.Өнөболд

Тус албаны албан хаагчид нь боловсролын хувьд магистр 1, бакалаврын дээд боловсролтой 9, мэргэшсэн нягтлан бодогч 1 ажиллаж байгаа ба мэргэжлийн хувьд нягтлан бодогч-эдийн засагч 9, бусад мэргэжилтэй 2 байна.

Санхүү, төлөвлөлтийн алба нь санхүүгийн тайланг сар бүр, төсвийн гүйцэтгэлийн тайланг 7 хоног тутам гарган зардлын хэтрэлт хэмнэлтэд дүн шинжилгээ хийж удирдлагыг зохих мэдээллээр ханган ажилладаг. Мөн эд хөрөнгөнд биет болон бүртгэлээр тавих хяналтын тогтолцоог сайжруулахаар дотоод хяналтыг тогтмолжуулж байгаа ба эд хөрөнгийн тооллогыг жилд 2 удаа явуулдаг.

Төсөв санхүүгийн ил тод байдлыг хангах тогтолцоог бий болгох үүднээс санхүүгийн мэдээлэлийн самбарыг байршуулан тогтмол үйл ажиллагаатай болгоод байна. Мөн их сургуулийн сайтад төсвийн гүйцэтгэлийн болон өр, авлагын мэдээг сар бүр, санхүүгийн тайланг улирал бүр, аудитын дүгнэлтийг бүрэн эхээр тус тус мэдээллэдэг болсон.

 ЗАСВАР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

ЧИГ ҮҮРЭГ: Их сургуулийн сургалтын төвүүдийн ажиллах, суралцах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн ашиглалт, бүрэн бүтэн байдлыг хангах, засвар үйлчилгээг хийх.

Дотуур байрны ашиглалт, засвар үйлчилгээний ажлыг бүрэн хариуцаж сонсогчдод чиглэсэн үйлчилгээний чанарыг сайжруулах, төрлийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах. 

 ХАНГАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

ЧИГ ҮҮРЭГ: Бие бүрэлдэхүүний хүнс, хувцасны хангалтыг тухай бүр хийх, нийтийн хоолоор үйлчлэх, бие бүрэлдэхүүн нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах, хээрийн нөхцөлд ажиллах /цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох сургалт, хээрийн гаралт, тактакийн хээрийн сургууль, команд-штабын сургууль/ хууль сахиулах ажиллагаанд дайчлагдах үед тэдний хүнсний хангалтыг хээрийн гал тогооны хэлбэрээр зохион байгуулах.

Туслах аж ахуйг үр ашигтай хөгжүүлэх. Их сургуулийн байрлалын нутаг дэвсгэрийг цэвэр байлгах, тохижуулах ажлыг зохион байгуулах. Байгаль орчныг хамгаалах, гал түймэр, гамшгаас хамгаалах арга хэмжээ авч аюулгүй байдлыг хангаж ажиллах. Сургалт, эрдэм шинжилгээний болон хууль сахиулах, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх. 

 

 ХҮН ЭМНЭЛГИЙН АЛБА

ХҮН ЭМНЭЛГИЙН АЛБАНЫ БҮРЭЛДЭХҮҮН

Хүний их эмч,  ахмад П.Сэлэнгэ:  

2005 онд ЭМШУИС-г хүний их эмч мэргэжлээр төгссөн.

Хүний их эмч, ахмад Б.Батболд:   

2009 онд ЭМШУИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн.

Хүний их эмч, дэслэгч Б.Ганжаргал:

2013 онд ЭМШУИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн.

Уламжлалт анагаахын хүний их эмч, цагдаагийн дэслэгч Н.Баярмагнай

2013 онд ЭМШУИС-ийг Уламжлалт анагаахын хүний их эмч мэргэжлээр төгссөн.

Сувилагч, ахлагч Б.Уранцэцэг:

 2012 онд ЭМШИУС-ийн Сувилахуйн сургуулийг бага эмч мэргэжлээр төгссөн

 Сувилагч, дэд ахлагч Ц.Замбалгарав:

1991 онд Говь-Алтай аймгийн АУДунд сургуулийг сувилагч мэргэжлээр төгссөн.

Үйл ажиллагааны төрөл, чиглэл:

  1. Бие бүрэлдэхүүний эрүүл мэндэд анхаарч жилд нэг эрүүл мэндийн үзлэг оношлогоо, шинжилгээнд хамруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлнэ.
  2. Бие бүрэлдэхүүний өвчлөлийн судалгааг хагас бүтэн жилээр гаргаж зохилон тохиолдох өвчлөлийн байдалд дүгнэлт хийж, өвчлөлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх
  3. Их сургуулийн эрүүл ахуй орчинг сайжруулах, эрүүл ахуйн стандартыг мөрдүүлэх, халдварт болон халдварт бус өвчлөл, осол гэмтэл гарч болох зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх эрүүл ахуйн хяналтыг хийж илэрсэн зөрчил дутагдыг засуулах арга хэмжээг авч ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг зохион байгуулж, ажилладаг.
  4. Цэргийн албанаас эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөх үндэслэл бүхий оноштой албан хаагч, сонсогчдыг чөлөөлөх асуудлыг БХХСАХНЭ-ийн эмч нарын зөвлөгөөнөөр оруулж шийдвэрлүүлнэ.
  5. Нэгдсэн арга хэмжээ, сургалт, цугларалт, хээрийн гаралт, тэмцээн уралдаан, спортын арга хэмжээ зэргийн үед эмнэлгийн бэлэн байдал хангаж ажиллдаг.
  6. Эм ханган нийлүүлэх байгууллагаас Монгол улын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, чанарын баталгаатай эмийг татан авч шаардлагатай эмийн хангалтыг хийж эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх
  7. Бие бүрэлдэхүүнд эрүүл амьдралын зөв дадал төлөвшүүлэх өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсрол олгох зэрэг сургалтыг зохион байгуулладаг
  8. Байрлан сургалцаж байгаа суралцагч нарыг сард нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна
  9. Өвчний учир, хичээл сургалтаас чөлөөлсөн тухай эмчийн магадлагааг суралцагчид олгож, шаардлагатай тохиолдолд сунгаж болно.
  10. Их сургуульд шинээр элсэн суралцагчдыг БХХСАХНЭ-н төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын хамтарсан үзлэгээр оруулан эрүүл мэндээр сонгон шалгаруулж, дүгнэлт гаргах ажлыг хамтран зохион байгуулна.

Дараах тохиолдолд өвчтөнийг БХХСАХНЭ-т шилжүүлнэ.

  1. Цус алдалт, хурц өвдөлт, хүнд бэртгэл гэмтэл, нүд чих хамар хоолой, мэс засал г.м зэрэг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн тусламж шаардлагатай үед.
  2. Эмчилгээнд явуулах байрлан суралцаж байгаа суралцагчийн хувийн бэлтгэл хангаж, дараах бичиг баримтыг бүрдүүлж БХХСАХНЭ-т хүргэнэ.
  • Суралцагчийн үнэмлэх
  • Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ
  • Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас
  • Хийгдсэн эмчилгээ оношлогоог бүрэн бичсэн эмнэлгийн карт
  • Тухайн улирлын хувцас

3. БХХСАХНЭ болон 3-р шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай сонсогч, суралцагчийг их сургуулийн эмч,сувилагч, эсвэл штабын офицер хариуцан хүргэнэ.

4. БХХСАХНЭ болон 3-р шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа суралцагчийн биеийн байдлын талаар ар гэрт нь танилцуулж мэдэгдэнэ.

Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх халдвар эсэргүүцэх арга хэмжээ

  1. Эмнэлэг нь их сургуулийн хариуцсан нутаг дэвсгэрт халдварт өчнөөс сэргийлэх талаар судалгаа тандалтыг байнга хийж урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна.
  2. Их сургуулийн байр объектууд, гадна орчинд эрүүл ахуйн стандартын хэрэгжилтийг 14 хоног тутам шалгаж, илэрсэн дутагдлыг арилгуулан, ариутгал халдваргүйтгэлийн арга хэмжээг зохион байгуулж ажиллна.
  3. Хүнс үйлчилгээний ажилчдыг 7 хоногт 1 удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, жилд 2-оос доошгүй удаа нарийвчилсан шинжилгээ /нян тээгч, шимэгч хорхой, сүрьеэ, арьс өнгө /-нд хамруулна.
  4. Бие бүрэлдэхүүнд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх халдварт өвчин гарсан тохиолдолд эрүүл ахуйн дэглэмийг баримтлах талаар сургалтыг зайны болон олон төрлийн хүртээмжтэй хэлбэрээр зохион байгуулна.
 АВТО БААЗ

ЧИГ ҮҮРЭГ: Үйл ажиллагааны шуурхай бэлэн байдлыг хангах, сургалт, эрдэм шинжилгээний ажилд дэмжлэг үзүүлэх хүн болон ачаа тээврийн хэрэгсэл, бусад механизм, шатах, тослох материалын хадгалалт, хамгаалалтад хяналт тавих, аюулгүй байдлыг хангах.

Бие бүрэлдэхүүн нэгдсэн арга хэмжээ, зохион байгуулах, хээрийн нөхцөлд ажиллах /цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалт, хээрийн гаралт, тактикийн хээрийн сургууль, команд штабын сургууль/ үед тэдний тээвэрлэлтийн асуудлыг хариуцах, техник ашиглах үеийн аюулгүй байдлыг хангах. 

 

Буцах