Хууль сахиулахын удирдлагын академи

Хууль сахиулахын их сургуулийн Хууль сахиулахын удирдлагын академи нь ХЗДХ-ийн Сайдын 2011 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 140 дүгээр тушаалаар тухайн үеийн Дотоод хэргийн их сургуулийн бүтцэд анх байгуулагдсан бөгөөд Хууль зүйн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 141 тоот тушаалаар Хууль сахиулахын их сургуулийн Удирдлагын сургууль,  2015 онд Хууль сахиулахын Удирдлагын академи болж Их сургуулийг хөгжүүлэх цогц бодлогын хүрээнд хууль сахиулах байгууллагын удирдах алба хаагчдыг үе шаттайгаар бэлтгэх сургалтын нэгдсэн тогтолцоог бий болгох, давтан мэргэшүүлэн сургах, дээрхи байгууллагуудын мэргэшсэн удирдах албан хаагчийн хүний нөөцийг бүрдүүлэхэд чиглэгдсэн эрдэм шинжилгээ-сургалтын үйл ажиллагааг явуулах зорилготой ХСИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн нэг юм.

Хууль сахиулахын удирдлагын академи нь Удирдахуйн ухааны профессорын баг, цагдаагийн удирдлага, стратегийн профессорын баг, хилийн албаны удирдлага, стратегийн профессорын баг, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн удирдлага, стратегийн профессорын баг, онцгой байдлын удирдлага, стратегийн профессорын баг, аюулгүй байдлын удирдлага, стратегийн процессорын багийн бүтэц зохион байгуулалттайгаар эрдэм шинжилгээ-сургалтын үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа бөгөөд тус академийн захирлаар цагдаагийн хурандаа П.Батбаатар томилогдон ажиллаж байна.

Тус академи нь “Цагдаагийн стратеги-тактик, удирдлага”, “Хил хамгаалалтын стратеги-тактик, удирдлага”, “Онцгой байдлын байгууллагын стратеги-тактик, удирдлага”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн стратеги-тактик, удирдлага” мэргэжлийн диплом олгох хос хөтөлбөртэй сургалтыг 2 жилийн хугацаатай өдрийн, “Хууль сахиулах удирдлага” чиглэлээр мэргэжлийн магистрын хөтөлбөртэй сургалтыг 1.5  жилийн хугацаатай гаригийн, “Цагдаагийн стратеги-тактик, удирдлага”, “Онцгой байдлын байгууллагын стратеги-тактик, удирдлага”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн стратеги-тактик, удирдлага” хөтөлбөртэй 1,5 жилийн хугацаатай сургалтыг улирлын хэлбэрээр, Сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох зорилгоор богино хугацааны сургалтын Модуль боловсруулан ажиллаж, Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар “Стратегийн дамжаа”-ны сургалт, Онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар “Удирдлагын манлайлал” сэдвээр удирдах ажилтны албан тушаалын дамжаа, Аймаг, нийслэлийн Засаг даргын орлогч, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга нарт зориулсан “Аюулгүй байдлын дамжаа”-ний сургалтыг тус тус зохион байгуулсан.  

2017-2018 оны хичээлийн жилд тус академийг цагдаагийн байгууллагын 4, хил хамгаалах байгууллагын 13, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын 2, онцгой байдлын байгууллагын 2, шүүхийн шинжилгээний 3, нийт 24 албан хаагч амжилттай суралцаж 4 суралцагч сурлагын “онцсайн” дүнтэй төгсөж дараачийн шатны сургалтад суралцах эрхийн бичгээр шагнуулсан.

Хууль сахиулахын удирдлагын академи нь төрийн дээд байгууллага, харьяа агентлагуудын захиалгаар төрийн бодлого, удирдлагын асуудлаар судалгаа хийх, хууль тогтоомж, бодлогын баримт бичиг боловсруулах, байгууллагын хөгжлийн асуудлаар зөвлөгөө өгөх ажлыг эрхлэн гүйцэтгэж байна.

Хууль сахиулахын удирдлагын академийн сургалтын үйл ажиллагааны үндсэн хэсгийн нэг нь эрдэм шинжилгээ, судалгааны ажил бөгөөд тус академийн эрдэмтэн, багш нар нь хууль сахиулах байгууллагуудын удирдлагын үйл ажиллагаа түүнд тулгамдаж байгаа асуудалд онол, практик үйл ажиллагааны цогц судалгаа явуулахаас гадна тодорхой байгууллагын хүсэлтээр үйл ажиллагааны явцад нь судлагаа хийж дүгнэлт гаргах, байгууллагын хөгжлийн талаар мэргэжлийн  зөвөлгөө өгөх ажлыг эрхлэн гүйцэтгэж байна.

Тус академийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын салшгүй хэсгийн нэг нь онол, арга зүйн улирал тутмын “Хууль сахиулахуйн удирдлага” сэтгүүл юм. Уг сэтгүүлийн нийтлэлийн бодлого нь хууль сахиулах байгууллагуудын удирдлагад тулгамдаж буй асуудлыг дэвшүүлэн гаргах, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход оршдог ба тус сэтгүүл хэвлэгдэн гарснаараа хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчид, их сургуулийн эрдэмтэн багш, судлаачид энэ чиглэлээр бичсэн өгүүлэл, нийтлэлээ хэвлүүлж олны хүртээл болгох өргөн боломж нээгдсэн.

Академийн сургалтын үйл ажиллагааны нэг гол хэлбэр нь Команд штабын сургууль байдаг.

Команд штабын анхны сургуулийг тус академи 2013 оны 05 сарын 25-30-ны өдөр Сэлэнгэ аймагт Хилийн 0243 дугаар ангийг түшиглэн, хоёр дах сургалтыг 2014 оны 05 сарын 19-24-ны өдөр Дорнод аймагт Хилийн 0132 дугаар ангийн түшиглэн “Хил орчмын бүс нутагт онцгой нөхцөл байдал үүссэн үед хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдвээр орон нутгийн удирдлага, Сэлэнгэ, Дорнод аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны төлөөлөлийг оролцуулан орон нутгийн хэмжээнд өргөн хүрээтэй зохион явуулсан нь Монгол Улсын хэмжээнд хил орчмын бүс нутагт тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааны зохион байгуулалтын чиглэлээр явуулсан анхны Команд штабын сургууль болсноороо онцлог юм.

Энэхүү сургалтаар сонсогчид удирдах алба тушаалтны дүрд тоглож танхимын сургалтаар олж авсан онолын мэдлэгээ практик үйл ажиллагаанд турших, нөхцөл байдлыг бодитоор үнэлж богино хугацаанд удирдлагын оновчтой шийдвэр гаргах дадал, чадварыг олж авдаг.

АЛСЫН ХАРАА 

Олон улсын болон бүс нутгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хууль сахиулах салбарын удирдах бүрэлдэхүүнийг бэлтгэж, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулагч мэдлэг, оюуны төв байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО             

Аюулгүй байдал, хууль сахиулах салбарын удирдах албан тушаалтны нөөцийг бэлтгэх, эрдэм судлалыг хөгжүүлэх, техник, технологийн дэвшлийг үр бүтээлтэй ашиглах замаар Хууль сахиулахын удирдлагын академийн сургалт-эрдэм шинжилгээний үйл ажиллагааг бататгана.

ЗАХИРЛЫН АЖЛЫН АЛБА


 ТҮҮХЭН ЗАМНАЛ

Хууль сахиулахын их сургуулийн Удирдлагын академи нь ХЗДХ-ийн Сайдын 2011 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 140 дүгээр тушаалаар Дотоод хэргийн их сургуулийн (хуучин нэрээр) бүтцэд байгуулагдсан бөгөөд Хууль зүйн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 141 тоот тушаалаар Хууль сахиулахын их сургуулийн Удирдлагын сургууль болж Их сургуулийг хөгжүүлэх цогц бодлогын хүрээнд Хууль сахиулах албан хаагчдыг үе шаттайгаар бэлтгэх, сургалтын нэгдсэн тогтолцоог бий болгох, сургалтын гадаад, дотоод орчны таатай нөхцлийг бүрдүүлэх, хөрвөх чадвар бүхий хууль сахиулах албадын удирдах албан хаагчийг үе шаттайгаар бэлтгэх, давтан мэргэшүүлэн сургах, тэдгээрийн мэргэшсэн удирдах албан хаагчийн хүний нөөцийг бүрдүүлэхэд чиглэгдсэн эрдэм шинжилгээ-сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээр 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс “Цагдаагийн стратеги-тактик, удирдлага”, “Хил хамгаалалтын стратеги-тактик, команд штаб”, “Онцгой байдлын байгууллагын стратеги-тактик, удирдлага”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн стратеги-тактик, удирдлага” профессорын багийн системээр сургалтын үйл ажиллагааг эхлүүлсэн.

2012-2013 оны хичээлийн жилд тус сургууль анхны элсэлтээ авч хил хамгаалах байгууллагын 7, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын 5, онцгой байдлын байгууллагын 2, цагдаагийн байгууллагын 2, нийт 16 албан хаагчдыг үндсэн ангидаа сургаж  байна.

 УДИРДЛАГЫН СУРГУУЛИЙН НЭЭЛТИЙН ЁСЛОЛЫН  АРГА ХЭМЖЭЭ /2012.10.24/

НЭЭЛТИЙН ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЦОГЧДЫН ДУРСГАЛЫН ЗУРАГ /2012.10.24/

АНХНЫ СОНСОГЧИД  /2012 ОН/

АНХНЫ ХИЧЭЭЛ /2012.10.24/

 УДИРДЛАГЫН СУРГУУЛИЙН АНХНЫ БҮРЭЛДЭХҮҮН 2012 ОН

 БИДНИЙ БАХАРХАЛ

Манай сургуульд эрхэлсэн салбартаа хүлээн зөвшөөрөгдөж танигдсан онолын өндөр мэдлэг, практикийн арвин баялаг туршлага бүхий албан хаагчдаар багшлах бүрэлдэхүүнийг бүрдүүлсэн бөгөөд багшлах бүрэлдэхүүний 71 хувь нь докторын зэрэгтэй

Эдийн засгийн ухааны доктор, хурандаа

Ц.Бямбарагчаа

Хууль зүйн ухааны доктор, цагдаагийн хурандаа 

Ю.Бадамханд

Хууль зүйн ухааны доктор, хурандаа

Ц.Очгэрэл

Хууль зүйн ухааны доктор, хурандаа

Б.Одбаатар

 


Буцах