Эрдэм шинжилгээ, судалгааны ажил

Хууль сахиулахын Удирдлагын академи нь Төрийн дээд байгууллага, харьяа агентлагуудын захиалгаар төрийн бодлого, удирдлагын асуудлаар судалгаа хийх, хууль тогтоомж, бодлогын баримт бичиг боловсруулах, байгууллагын хөгжлийн асуудлаар зөвлөгөө өгөх зэрэг ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.

Хууль сахиулахын Удирдлагын академийн профессор багш нар “Хууль сахиулах албадын удирдлагын менежментийг боловсронгуй болгох нь” сэдэвт шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх захиалгаа боловсруулан  Хууль зүйн яам-нд. “Онцгой байдлын байгууллага,  шинэтгэлийн бодлого, хөгжлийн стратеги”, сэдэвт судалгааны ажлуудыг иж бүрэн явуулж, Онцгой байдлын албаны үйл ажиллагааны талаар 2 хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулан хүлээлгэн өгсний зэрэгцээ ХХЕГ, ЦЕГ, түүний харъяа албад, Дотоодын цэрэг, ОБЕГ-ын удирдах ажилтнуудад шинэтгэлийн бодлогын сэдвүүдээр хичээл, сургалтыг явуулж байгууллагын хөгжлийн асуудлаар зевлегөө өгөөд байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, хилийн цэргийн 0284 дүгээр ангиудад хөгжлийн стратеги төлөвлөгөө, түүнчлэн Цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээний хангалтын жишиг нормативыг шинэчлэх ажлуудыг удирдан явуулж байна.

Буцах