МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТЫН ЧИГЛЭЛ

Тус их сургуулийн магистр, докторын сургалт нь төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, олон улсын  нийтлэг жишигт нийцүүлж, шинжлэх ухаан, технологийн дэвшилд үндэслэн гэмт явдал, цагдаа, хил, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, шүүх шинжилгээ, гамшиг судлалын чиглэлээр суралцагсдад эрдэм шинжилгээ, сургалт, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудад мэргэжлийн өндөр түвшинд үүрэг гүйцэтгэх, судалгааны ажил эрхлэх, бие хүн өөрийгөө нээн хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадал, ес зүйг эзэмшсэн магистр, докторын зэрэгтэй мэргэжилтэн, судлаач бэлтгэхэд оршино.

Хууль сахиулахын их сургууль 2001 оноос магистрантурт, 2005 оноос докторантурт элсэлт авч эхэлсэн бөгөөд цагдаа, шүүхийн шийдвэр, шүүх шинжилгээ, хил хамгаалах байгууллагын 850 орчим алба хаагч, суралцагсад магистрын зэрэг, 11 докторант хууль зүйн докторын зэргийг амжилттай хамгаалж дипломоо гардаж авсан байна.

Өнөөгийн байдлаар 300 гаруй магистрант, 200 орчим докторант ХСИС-ийн бүрэлдэхүүн дөрвөн сургуулийн 15 тэнхим, төвийг түшиглэн суралцаж, судалгааны ажлаа явуулж байна. Магистрант, докторантын судалгааны ажил нь ХСИС-ийн судалгааны тэргүүлэх чиглэлийн хүрээнд онол, практикийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломжтой гарц, гаргалгаа, санал, дүгнэлт боловсруулахад чиглэгдэнэ.

ДОКТОРЫН СУРГАЛТЫН ГАРЫН АВЛАГА ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ТАТАЖ АВАХ

МАГИСТРЫН СУРГАЛТЫН ГАРЫН АВЛАГА ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ТАТАЖ АВАХ

ТӨГСӨГЧДИЙН СУДАЛГААНЫ АСУУЛГЫН МАЯГТ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ТАТАЖ АВАХ

 

Буцах