Сургалтын үйл явц

Цагдаагийн албаны тэнхмийн ахлах багш, цагдаагийн ахмад Х.Эрдэнэ “Захиргааны зөрчлийн бүрэлдхүүний тухай ойлголт” сэдвээр нээлттэй хичээлийг 103,104 дүгээр дамжаанд явуулж байна.

2016.11.04-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тэнхмийн, эрхлэгч хошууч Д.Мягмарсүрэн Харуул хамгаалалтын ажилтан мэргэжлийн дамжааны суралцагчдад “Хорих ангийн харуул хамгаалалтын стандарт, тактик ажиллагаа, хорих ангийн хориотой бүс, төрөл түүнийг шалгах ажиллагаа” сэдвүүдээр нээлттэй хичээлийг зохион байгуулсан.

2016.11.15 Онцгой байдлын албаны тэнхмийн ахлах багш, онцгой байдлын ахмад, Ц.Алтансүх “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гарсан гал түймрийг унтраах арга зүй, галын хоолой түүний тоног төхөөрөмжүүд, галын гар хошуу” зэрэг сэдвүүдээр аврагч, гал сөнөөгч, аврах гал унтраах автомашины жолооч мэргэжлийн 402, 404 дүгээр дамжаануудын нийт 70 суралцагчдад нээлттэй хичээлийг Сонгино хайрхан дүүргийн Гал түймэр унтраах, аврах 29 ангид зохион байгуулсан. Мөн хавар Улаанбаатар хотын налайх дүүргийн “Чингисийн өвөлжөө бумбатын аманд” хээрийн дадлага сургуульд гарч өндрийн аврах ажиллагаа, урсгал усны дадлага сургуулийг жил бүр зохион байгуулж байна.

Ахлагчийн сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд ахлагч бүрэлдхүүний үүрэг оролцоо, тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2016.04.26-ны өдөр зохион байгуулж тус хуралд сонсогч суралцагч, багш албан хаагчид идэвхтэй оролцсон.

Цэргийн хэргийн мэдлэг олгох сургалтын үйл явц. 

Буцах