МАГИСТР, ДОКТОРТ ЭЛСҮҮЛЭХ

Магистр, докторын сургалтад элсэхийг хүсэгч дараах материал бүрдүүлж, товлосон хугацаанд элсэлтийн комисст ирүүлнэ. Үүнд:

  • Өргөдөл;  
  • Биеийн байцаалт (төрийн албан хаагчийн 1-р  маягтаар);
  • Иргэний үнэмлэх (баталгаажуулсан хуулбар);
  • Бакалаврын диплом, хавсралт (баталгаажуулсан хуулбар); голч 3.0 (80)-аас   дээш
  • Суралцагчийн ажлыг зохицуулан, түр чөлөөлөхийг зөвшөөрсөн харьяа    байгууллагын албан бичиг; 
  • 3х4 хэмжээтэй гэрэл зураг 2% ;
  • Элсэлтийн хураамж төлсөн баримт ; 

Докторантурт элсэгч дараах материал нэмж ирүүлнэ.  

  • Магистрын диплом, хавсралт (баталгаажуулсан хуулбар); голч 3.3 (85%)-аас дээш
  • Бүтээлийн   жагсаалт; 
  • Судалгааны ажлын агуулга, чиглэл, зорилгын талаар бичсэн реферат (6-8 хуудас).
  • Элсэхийг хүсэгчид нь бакалавр, магистрын зэргийн боловсрол эзэмшсэнээс хойш төрийн албанд 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан байна. 

Хууль сахиулахын их сургуулийг бакалаврын зэрэгтэй төгсөгчийг Улсын шалгалтын нэгдсэн комиссоос магистрын сургалтад, магистрын зэрэгтэй төгсөгчийг Хамгаалуулах зөвлөлөөс докторын сургалтад суралцах зөвлөмж, урилга өгсөн бол тухайн жилд элсэлтийн шалгалтгүйгээр суралцуулж болно. Урилгаар элсэгч сургалтыг шалтгаангүй орхисон бол сургуулиас хасна.

Монгол Улсын хууль, тогтоомжын дагуу суралцах хүсэлтээ албан ёсоор тавьсан гадаадын иргэдийг магистр, докторын сургалтад суралцуулах асуудлыг БШУ-ны яамны гадаадын иргэдийг суралцуулах журмын дагуу элсүүлэн суралцуулж болно.

Гадаадын иргэн-элсэгч нь ерөнхий шаардлагаас гадна монгол хэлийг зохих түвшинд эзэмшсэн байх шаардлага хангасан байна. Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу суралцуулахад гэрээ хэлэлцээрт заасан нөхцлийг баримтална.

Гадаадын иргэдийн сургалтын төлбөр, бүрдүүлэх нэмэлт материалын жагсаалтыг тусгайлан тогтооно.

Магистр, докторын сургалт өдөр, эчнээ, экстернат  хэлбэртэй байна.

Дараах болзол хангасан элсэгчийг экстернат хэлбэрээр суралцуулж болно. Үүнд:

a) Эрдэм шинжилгээ, сургалт, практик ажлын 8-аас доошгүй жил, магистрын сургалтад экстернат хэлбэрээр суралцахыг хүсэгчдэд 5-аас доошгүй жилийн туршлагатай байна.

б) Докторын сургалтад экстернат хэлбэрээр суралцахыг хүсэгч эрдэм шинжилгээ, судалгааны 5-аас доошгүй  бүтээлтэй, үүний 3-оос доошгүй /өгүүлэл/ нь хянан магадлагаа хийдэг улсын болон гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн байх, үр дүн нь диссертацид орохгүй бүтээлүүд нь мэргэжлийн ба мэргэшүүлэх хичээлүүдийн багц цагтай дүйцүүлэн тооцох боломжтой, магистрын сургалтад экстернат хэлбэрээр суралцахыг хүсэгч 3-оос доошгүй  бүтээлтэй, үүний 2-оос доошгүй /өгүүлэл/ нь хянан магадлагаа хийдэг улсын болон гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн байх, үр дүн нь магистрын ажилд орохгүй бүтээлүүд нь мэргэжлийн ба мэргэшүүлэх хичээлүүдийн багц цагтай дүйцүүлэн тооцох боломжтой байна.

в) Магистрын ажил, докторын диссертацийн 50-аас дээш хувийг хангахуйц бүтээл бичиж бэлэн болгосон.

г) Экстернатаар суралцахыг хүссэн элсэгчийн эрдэм шинжилгээний ажлын агуулга, чанар, үр дүнгийн талаар тухайн чиглэлийн 3-аас доошгүй эрдэмтний дүгнэлт бүхий тодорхойлолт гаргана.

3.1.14. Элсэхийг хүсэгчид бүртгүүлэхдээ хураамж төлнө.

3.2. Элсэлтийн шалгалт:

3.2.1. Элсэгчдээс уралдаант шалгалт мэргэжил, гадаад хэлний мэдлэгээр  авна. 

3.2.2. Мэргэжлийн шалгалт нийт үнэлгээний 60 хувь, гадаад хэл 40 хувийг   эзлэх ба босго оноо нь тус бүрийн 50 хувьтай тэнцэнэ.

3.2.3. Мэргэжлийн шалгалтыг тест хэлбэрээр авч, 0-100 оноогоор дүгнэнэ.

Докторын сургалтад элсэгчийн рефератад өгөх үнэлгээ нь мэргэжлийн шалгалтын 30 хувьтай тэнцэнэ.  

3.2.4. Гадаад хэлний шалгалтыг магистрын сургалтад элсэгчдээс цаашид суралцах чиглэлээс хамаарч англи болон бусад хэлээр, докторын сургалтад элсэгчдээс англи, орос хэл хосолсон байдлаар тус тус бичгээр авч, дүгнэнэ.  

3.2.5. Шалгалтын тестийг сургалтын чиглэл тус бүрээр боловсруулах бөгөөд тестийн нууцлалыг шалгалтын комиссын нарийн бичгийн дарга хариуцна.

3.2.6. Шалгалтын сорилын асуултад хариулахдаа бусдын дэмжлэг авах, хувилбар солих, тусгай бэлтгэсэн зүйл, ном зохиол ашиглах, бусдад туслах, тухайн элсэгч шалгалтад өөр хүн оруулах зэрэг хэлбэрээр хуурч мэхлэхийг оролдсон элсэгчийг шалгалтын журам зөрчсөнд тооцож, шалгалтаас хасна.

3.2.7. Шалгалтын материалыг элсэлтийн комисс засч, тухай бүрт нь дүнг нийтэд зарлана.

3.2.8. Шалгалтад хамгийн өндөр оноо авсан шалгуулагчдаас эхлэн, буурах дарааллаар (суралцах чиглэл тус бүрээр) жагсаалт үйлдэн байр эзлүүлнэ. Шалгалтын нийт оноо тэнцсэн тохиолдолд мэргэжлийн шалгалтын оноо, бакалавр, магистрын дипломын голч дүнг үндэслэж шийдвэрлэнэ.

3.2.9. Элсэлтийн шалгалтын комиссын дүгнэлт-санал, сургалтын төлбөр төлсөн байдлыг үндэслэн, магистр, докторын сургалтад суралцуулах тухай Их сургуулийн Захирлын тушаал гарсанаар тухайн хүнийг зохих түвшний сургалтад элссэнд тооцно.

3.2.10. Элсэлтийн шалгалтад амжилтгүй дүн үзүүлсэн болон шалгалтад ороогүй хүнд бүртгэлийн хураамжийг буцаан олгохгүй.

Индекс

Сургалтын чиглэл

Суралцах хэлбэр

Суралцах хугацаа

1

Е380000

Хууль зүй

магистр

Өдөр

1,6 жил

2

Е863700

Хил судлал

магистр

Эчнээ

2,5 жил

3

Е862600

Гэмт явдал судлал-эрх зүй

магистр

Өдөр

1,6 жил

4

Е863500

Гамшиг судлал

магистр

Өдөр

1,6 жил

 

Индекс

Сургалтын чиглэл

Суралцах хэлбэр

Суралцах хугацаа

1

F380000

Хууль зүй

доктор

Өдөр

3 жил

2

F863700

Хил судлал

доктор

Өдөр

3 жил

3

F862600

Гэмт явдал судлал-эрх зүй

доктор

Өдөр

3 жил

4

F863500

Гамшиг судлал

доктор

Өдөр

3 жил

 

Буцах