Сургалт

Ахлагчийн сургууль нь Мэргэжлийн сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг бүрэн хангаж, Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвөөс жил бүр сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авч, “Цагдаа”, “Хил хамгаалах”, “Онцгой байдал”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл”, “Тактик тусгай бэлтгэл”-ийн гэсэн 5 тэнхимтэйгээр сургалтын 14 хөтөлбөрийг хэрэгжүүлэн үйл ажиллагаа явуулж байна.

ЦЕГ, ШШГЕГ, ХХЕГ, ОБЕГ-ын захиалгаар тухайн байгууллагад ажиллах иргэнд тавигдах нийтлэг шаардлагыг хангасан иргэдэд мэргэжлийн сургалт буюу ахлагч бэлтгэх сургалт, дээрх байгууллагуудад офицер албан тушаалын орон тоон дээр ажиллаж буй дээд боловсролтой алба хаагч, ажилтнуудад зориулсан офицер бэлтгэх сургалт, бусад аж ахуй нэгж байгууллагын захиалгыг үндэслэн харуул хамгаалалтын албанд тавигдах шаардлагыг хангасан байгууллагуудын хүсэлтээр гэрээт харуул хамгаалалтын алба хаагч бэлтгэх сургалтыг тус тус зохион байгуулж чадамжийн гэрчилгээ, гэрчилгээ, энгэрийн тэмдэг олгодог.

Ахлагчийн сургуулийн мэргэжлийн сургалтын чиглэл

/схем зураг/


АХЛАГЧИЙН СУРГУУЛЬ

Буцах