"Cheer Up" клуб

                          СЭТГЭЛ СУДЛАЛ СОНИРХОГЧ СОНСОГЧ, ОЮУТНЫ “CHEER UP” КЛУБ

Тус клуб нь 2011 оны 11 дүгээр сард сургуулийн “Сэтгэлзүйнкабинет”-ийн дэргэд анхны 20 гишүүнтэйгээр байгуулагдсан бөгөөд сэтгэл зүй сонирхогч сонсогч, оюутнуудын эрэлт хэрэгцээнд тулгуурлан сар бүрийн тогтмол уулзалтыг зохион байгуулан сэтгэл зүйн мэдлэг мэдээлэл солилцон судалгааны ажилд шамдан суралцаж байна. Үүний нэг жишээ нь: 2013 оны 5 дугаар сар 6-нд Сэтгэл судлалын үндэсний төвөөс зохион байгуулсан сэтгэл судлаач оюутны эрдэм шинжилгээний бага хуралд тус клубын гишүүн Цагдаагийн сургуулийн 321-р дамжааны сонсогч Б.Бэлгүтэй амжилттай оролцон “Тусгай” байранд шалгарсан нь манай клубын бахархал болсон юм. Тус клуб нь жил ирэх тутам үйл ажиллагаагаа идэвхжүүлэн гишүүдийн тоог нэмсээр байна.


 
Удирдагч багшаар сэтгэл судлалын тэнхмийн багш, цагдаагийн дэслэгч А.Баярцэцэг,  багш, цагдаагийн ахмад Э.Болормаа нар ажиллаж байна.
 

Буцах