Эрх зүй, нийгмийн ухааны сургууль

             

ТҮҮХЭН ЗАМНАЛ:

Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 229 дүгээр тогтоолоор Дотоод Хэргийн Их Сургуулийн бүтцэд “Ерөнхий эрдмийн төв”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Хууль сахиулахын их сургуулийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” Б/20 тоот тушаалаар “Ерөнхий эрдмийн сургууль”, Хууль сахиулахын их сургуулийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2014 оны А/166 дугаар тушаалаар “Эрх зүй, нийгмийн ухааны сургууль” нэртэйгээр өргөжин ирсэн түүхтэй.

Багшлах бүрэлдэхүүн:

Эрх зүй, нийгмийн ухааны сургууль нь 2017-2018 оны хичээлийн жилд 52 эрдэмтэн багш, албан хаагчидтай /доктор-5, магистр-41/ эрх зүй, гадаад хэл, албаны бэлтгэл, нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр онолын суурь мэдлэгийг олгох, харилцааны ур чадвар, албаны ёс зүй, бие бялдар, сэтгэл зүйг төлөвшүүлэх зэрэг  сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

  • Эрх зүйн онолын тэнхим
  • Гадаад хэлний тэнхим
  • Нийгмийн ухааны тэнхим
  • Албаны бэлтгэлийн тэнхим гэсэн бүтцийн 4 нэгжтэй.

Одоогийн байдлаар Эрх зүйн бакалаврын хөтөлбөрийн сургалтанд  нийт 10 ангийн 309 суралцагч, оюутан суралцаж байна.

Зорилго:

Хууль зүйн шинжлэх ухааны онолын суурь мэдлэг олгох сургалтад суурилсан, их сургуулийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулдаг судалгааны сургууль болох.

Зорилт:

  1. Багшийн хөгжлийг дэмжих;
  2. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанар, үр дүн, хүртээмжийг нэмэгдүүлэх;
  3. Суралцагчдын бие даан сурах арга барилыг сайжруулах; зорилтыг дэвшүүлэн сургалт, эрдэм шинжилгээний ажил явуулж байна.

ЭРХ ЗҮЙ, НИЙГМИЙН УХААНЫ СУРГУУЛЬ

Буцах