ЭРХ ЗҮЙН ОНОЛЫН ТЭНХИМ

Хууль сахиулахын их сургуулийн Эрх зүйн онолын тэнхимийн түүх нь Цагдаагийн дээд сургуулийн Хуулийн тусгай тэнхимээс улбаатай ба  /1991 он хүртэл/,  Мөрдөн байцаах албаны тэнхим Төр, эрх зүйн тэнхим, Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн болон салбар эрх зүйн тэнхим, Төр нийгэм судлалын тэнхим, Үндсэн хуулийн эрх зүйн тэнхим, Эрх зүй, төрийн онол-түүхийн тэнхим, Иргэний эрх зүйн тэнхим, Төр захиргааны эрх зүйн  тэнхим /2009-2014 он/  гэсэн нэртэйгээр сургалтын үйл ажиллагааг явуулж ирсэн.

2011 оны 7-р сарын 6-ны өдрийн  Засгийн газрын 229 тоот тогтоолоор Цагдаагийн академи, ХЦДС –иудыг нэгтгэн ДХИС-ийг байгуулснаар тус сургуулийн Ерөнхий эрдмийн төв  шууд харъяалагдан “Төр, захиргааны эрх зүйн тэнхим”, “Иргэний  эрх зүйн тэнхим” гэсэн нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 2014 оны 10-р сард  хууль зүйн сайдын тушаалаар ХСИС-ийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн бүтцэд “Эрх зүйн онол”-ын тэнхим нэртэй болон өөрчлөн зохион байгуулагдсан.

БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮН

Ш.Ариунбилэг     Тэнхимийн эрхлэгч,  хууль зүйн ухааны доктор, цагдаагийн хурандаа
Н.Мөнхзул    

Дэд профессор, хууль зүйн ухааны доктор, цагдаагийн дэд хурандаа

Ж.Нямдулам    

Ахлах багш, хууль зүйн ухааны доктор, цагдаагийн хошууч

Д.Бадамцэцэг Ахлах багш, цагдаагийн хошууч
О.Отгонтуяа   Ахлах багш, цагдаагийн ахмад
С.Оюунчимэг Ахлах багш, ахмад
Ж.Ууганчимэг   Ахлах багш, ахлах дэслэгч
Б.Даваажав   Багш, цагдаагийн ахмад 
Т.Азжаргал  Багш, ахмад 
Э.Золбоо   Багш, цагдаагийн ахлах дэслэгч
Т.Сайнбилэг        Багш, дэслэгч
Э.Чимэдлхам  Багш, цагдаагийн дэслэгч

 

ЗОРИЛТ

  • Багш нарыг мэргэжил заах арга зүйн хувьд чадавхжуулах;
  • Эрдэм судлалын хувьд багш нарыг дэмжин ажиллах;
  • Суралцагчдын боловсрол, ур чадварыг ёс суртахууны төлөвшилтэй болгоход
  • Практик байгууллагууд болон бусад их дээд сургуулиудтай хамтран ажиллах хүрээг нэмэгдүүлэх; 
 

СУРГАЛТЫН ОНЦЛОГ

Эрх зүйн онолын тэнхим нь цагдаа, хил, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны байгууллагын захиалгаар, “Эрх зүй” мэргэжлийн бакалаврын түвшний сургалтад элсэн суралцагчдад  Эрх зүй, төрийн онол, Үндсэн хуулийн эрх зүй, Захиргааны эрх зүй, Захиргааны процессын эрх зүй, Үндсэн хуулийн процессын эрх зүй,  Иргэний эрх зүй, Гэр бүлийн эрх зүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй, Харьцуулсан эрх зүй, Аж ахуйн эрх зүй, Олон улсын хувийн эрх зүй, Гэрээний эрх зүй, Үүргийн эрх зүй, Үл хөдлөх хөрөнгийн эрх зүй, Олон улсын эрх зүй”, “Экологийн эрх зүй”, “Хөдөлмөр нийгэм хамгааллын эрх зүй”, “Гаалийн эрх зүй” хичээлийн, магистрын түвшинд  “Иргэний эрх зүйн харьцуулсан судлал”, “Төр, эрх зүйн онолын орчин үеийн асуудал”, “Захиргааны болон захиргааны процессын эрх зүйн харьцуулсан судлал”, “Нийтийн эрх зүйн тулгамдсан асуудал” зэрэг хичээлийг танхимын сургалтаар ордог.

Буцах