Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 229 дүгээр тогтоолоор байгуулагдсан Дотоод хэргийн их сургуулийн бүтцэд Хууль зүй, дотоод  хэргийн сайдын 2011 оны 08 дүгээр сарын 19-ний 140 дүгээр тушаалаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль” их сургуулийн бүтцийн үндсэн нэгж бүрэлдэхүүн сургуулийн статустайгаар байгуулагдсан.

Өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль удирдлагын /захиргааны/ баг, мэргэшүүлэх сургалт хариуцсан Шийдвэр гүйцэтгэл, Харуул хамгаалалт, Нийгмийн ажил гэсэн 3 тэнхим, 20 багш, алба хаагч, өдрийн хэлбэрээр 170 гаруй сонсогч, эчнээ хэлбэрээр 130 суралцагч, нийт 320 гаруй сонсогч, суралцагч, алба хаагчийн бүрэлдэхүүнтэй.

Бүрэлдэхүүн сургуулийн үйл ажиллагааны үндсэн чиглэл:

-“Шүүхийн шийдвэр гүйцэтгэл-хууль сахиулах ажил“, “Аюулгүй байдал”, “Нийгмийн ажил” мэргэжлээр бакалаврын өдөр, эчнээ, “Гэмт явдал судлал” мэргэжлээр магистр, докторын эчнээ сургалтыг захиалагч байгууллагын эрэлт хэрэгцээнд тулгуурлан зохион байгуулах.

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, түүний харьяа анги, албадын захиалгаар алба хаагчдын давтан, мэргэшүүлэх сургалтыг явуулах

-Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль сахиулахын их сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын бодлогод нийцүүлэн суурь, хавсарга судалгааны ажил эрхлэн шинжлэх ухааны мэдээ, мэдээллээр холбогдох субьектуудыг хангах

-Алба хаагч, сонсогч, суралцагчдын хөгжлийг хангахад чиглэсэн сургалт, судалгаа, соёл, урлаг, спорт, танин мэдэхүйн олон талт ажил-арга хэмжээг зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх явдал тус тус болно.

АЛСЫН ХАРАА

Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын хүний нөөцийг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэх, шинжлэх ухааны болон боловсролын хөгжилд тэргүүлэх байр суурийг хангах, олон улсын ижил төсөөтэй их, дээд сургуулиудын нягт хамтран ажиллах, хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын байгууллага байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын хүний нөөцийг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэн гаргаж, чадварлаг алба хаагчийг нийлүүлэхэд оршино.

ЗОРИЛТ

Эрдэм шинжилгээ, инновацийн ажлын үр дүнг шинжлэх ухааны эргэлтэд оруулж, сургалтын олон талт арга, хэлбэрийг нэвтрүүлж олон улсад магадлан итгэмжлэгдсэн сургалтын түшиц байгууллага болно.

УРИА

  • Манлайлагч
  • Багш, судлаач
  • Сургалт, судалгаа
  • Хүний нөөцийн мэргэжилтэн
  • Бүтээлч хамт олон
Буцах