Захиргааны удирдлагын газар

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

  • Их сургуулийн дотоод ажлыг зохион байгуулах, удирдан чиглүүлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, хууль тогтоомж, дээд газрын тогтоол, шийдвэр болон Их сургуулийн захирлын үүрэг даалгавар, тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах.
  • Их сургуулийн хөгжлийн стратеги, чиг хандлагыг тодорхойлж, үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжилтийг хангах ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих.
  • Их сургуулийн эрх зүйн орчинг тодорхой болгох, таатай орчин бүрдүүлэх талаар шат дараатай арга хэмжээ авах, бие бүрэлдэхүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах.
  • Их сургуулийн хүний нөөцийн бодлогыг тодорхойлж, чадварлаг боловсон хүчнээр хүний нөөцийг бэхжүүлэх, сонгон шалгаруулах, шагнал урамшууллын оновчтой тогтолцоог бүрдүүлэх, албан хаагчдын хувийн хэргийг хөтлөх, түүний баяжилт, хадгалалт хамгаалалтыг сайжруулах.
  • Удирдлагын үйл ажиллагааг баримтжуулах, баримт бичгийг стандартын дагуу зохион бүрдүүлэх, хяналт тавих, бүртгэх, ангилах, хүлээн авах, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, гадагш илгээх, хадгалах, ашиглах ажлыг удирдан зохион байгуулах, нэгдсэн мэдээ тайлан гаргах, мэргэжлийн удирдлагаар хангах.
  • Их сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөгжүүлэх бодлого  боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.
  • Гадаад орнуудын ижил төстэй их, дээд сургууль, хууль сахиулах, аюулгүй байдлыг хангах байгууллагуудад нэвтэрсэн дэвшилтэд техник, технологийг судлах, дамжуулах, нутагшуулах ажлыг чиглүүлэн зохион байгуулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх.
  • Бие бүрэлдэхүүний гадаад хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх ажилд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх.
  • Гадаад орны ижил төрөл, мэргэжлийн их, дээд сургууль, байгууллагатай эрх зүйн хоёр болон олон талт хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийг хийж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.
  • Гадаад улс орон, олон улсын байгууллагын санхүүжилт бүхий төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, шинжлэх ухааны ололт, орчин үеийн дэвшилтэт техник, технологи, сургалтын шинэлэг арга барилыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах.
  • Хууль тогтоомжийн болон Их сургуулийн бодлогын хэрэгжилт, сургалтын хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөл, арга хэмжээний биелэлт, үр дүнд явцын болон гүйцэтгэлийн хяналт шинжилгээ хийж, үнэлгээ дүгнэлт, зөвлөмж өгөх, дотоод хяналт шалгалт, аудит хийх.
  • Их сургуулийн бүрэлдэхүүн болон харьяа сургууль, нэгжүүдээс  улирал, хагас жил, жилийн үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөөний биелэлтийг авч нэгтгэн, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүнг Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх.
  • Сургалтын чанар, үйл ажиллагаанд хичээлийн жилийн улирал тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүнг Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх.
  • Их сургуулийн бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагаанд нь төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийж, илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, арилгах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах.
  • Нягтлан бодох бүртгэлийн хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, тушаал, шийдвэрийг санхүү, аж ахуйн тооцооны үйл ажиллагаанд баримтлан ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих, төрийн өмч, эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, зарцуулалтын байдалд үнэлэлт, дүгнэлт өгч илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах.
  • Их сургуулийн албан хаагч, ажилтан, суралцагчийн хууль, ёс зүй зөрчсөн тухай гомдол, мэдээллийн мөрөөр Их сургуулийн захирлын шийдвэрээр албаны шалгалт явуулж, дүнг Захирлын зөвлөлийн хуралд танилцуулан шийдвэрийн хэрэгжилтийг хангах.
  • Их сургуулийн албан хаагчдын хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгийг төвлөрүүлэн авч хянан, цахим бүртгэл хөтлөх, тайлан мэдээг хүргүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах.

 БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА

Бодлого зохицуулалт, хүний нөөцийн албаны чиг үүрэг

  • Их сургуулийн хөгжлийн стратеги, чиг хандлагыг тодорхойлж, үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжилтийг хангах ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих.
  • Их сургуулийн тушаал, албан даалгавар, удирдлагын үйл ажиллагаанд үүссэн бусад баримт бичгийг төвлөрүүлэн мэдээллийн сан үүсгэх ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах.
  • Их сургуулийн эрх зүйн орчинг тодорхой болгох, таатай орчин бүрдүүлэх талаар шат дараатай арга хэмжээ авах, бие бүрэлдэхүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах.
  • Их сургуулийн удирдлагын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шаардлагатай бүхий мэдээ, мэдээллээр бүрэн хангах.
  • Их сургуулийн дотоод ажлыг зохион байгуулах, удирдан чиглүүлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, хууль тогтоомж, дээд газрын тогтоол, шийдвэр болон Их сургуулийн захирлын үүрэг даалгавар, тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах.
  • Яам, агентлаг болон дээд газарт хүргүүлэх удирдлагын баримт бичгийг хянах, нэгтгэн боловсруулах.
  • Их сургуулийн хүний нөөцийн бодлогыг тодорхойлж, чадварлаг боловсон хүчнээр хүний нөөцийг бэхжүүлэх, сонгон шалгаруулах, шагнал урамшууллын оновчтой тогтолцоог бүрдүүлэх, албан хаагчдын хувийн хэргийг хөтлөх, түүний баяжилт, хадгалалт хамгаалалтыг сайжруулах.
  • Удирдлагын үйл ажиллагааг баримтжуулах, баримт бичгийг стандартын дагуу зохион бүрдүүлэх, хяналт тавих, бүртгэх, ангилах, хүлээн авах, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, гадагш илгээх, хадгалах, ашиглах, ажлыг удирдан зохион байгуулах, нэгдсэн мэдээ тайлан гаргах, мэргэжлийн удирдлагаар хангах.
  • Их сургуулийн үйл ажиллагаанд үүсч хөтлөгдсөн баримт бичгийг ангилах, төрөлжүүлэх, мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулах.
  • Хэвлэмэл хуудасны хадгалалт, хамгаалалт, зарцуулалтад хяналт тавих.
  • Албан хэрэг хөтлөлтийн шатанд хөтлөгдөж дууссан баримтыг хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу ангилан төрөлжүүлэх, хэрэг бүрдүүлэх, байнга болон түр хадгалах баримтыг архивт хүлээж авах, ашиглах, хадгалах, хамгаалах, баримтад архив зүйн боловсруулалт хийж, төрийн архивт баримт шилжүүлэн өгөх ажлыг удирдан зохион байгуулах.
 ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН АЛБА

Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын албаны чиг үүрэг

  • Хууль тогтоомжийн болон Их сургуулийн бодлогын хэрэгжилт, сургалтын хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөл, арга хэмжээний биелэлт, үр дүнд явцын болон гүйцэтгэлийн хяналт шинжилгээ хийж, үнэлгээ дүгнэлт, зөвлөмж өгөх, дотоод хяналт шалгалт, аудит хийх.
  • Их сургуулийн хяналт шалгалт, дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх.
  • Их сургуулийн бүрэлдэхүүн болон харьяа сургууль, бүтцийн нэгжүүдээс  улирал, хагас жил, жилийн үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөөний биелэлтийг авч нэгтгэн, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүнг захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх.
  • Сургалтын чанар, үйл ажиллагаанд хичээлийн жилийн улирал тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүнг захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх.
  • Их сургуулийн бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийж, илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, арилгах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах.
  • Их сургуулийн төлөвлөгөөт ажлыг идэвхжүүлэх, гүйцэтгэлийн үр дүнг сайжруулах талаар тодорхой санал боловсруулж танилцуулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.
  • Их сургуулийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, цаашид анхаарч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал дэвшүүлэх, тайлан гаргаж хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх, үнэлгээ хийлгэх.
  • Нягтлан бодох бүртгэлийн хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, тушаал, шийдвэрийг санхүү, аж ахуйн тооцооны үйл ажиллагаанд баримтлан ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих, төрийн өмч, эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, зарцуулалтын байдалд үнэлэлт, дүгнэлт өгч илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах.
  • Их сургуулийн албан хаагч, ажилтан, суралцагчийн хууль, ёс зүй зөрчсөн тухай гомдол, мэдээллийн мөрөөр Их сургуулийн захирлын шийдвэрээр албаны шалгалт явуулж, дүнг захирлын зөвлөлийн хуралд танилцуулан шийдвэрийн хэрэгжилтийг хангах.
  • Их сургуулийн албан хаагчдын хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгийг төвлөрүүлэн авч хянан, цахим бүртгэл хөтлөх, тайлан мэдээг хүргүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах.
  • Их сургуулийн чиг үүргийн газар, хэлтэс, алба, бүрэлдэхүүн болон харьяа сургуулийн үйл ажиллагааны мэдээллийн сангийн бүрдүүлэлт, ашиглалт, хадгалалт, хамгаалалтад хяналт тавих.
 ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны чиг үүрэг

  • Их сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөгжүүлэх бодлого боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.
  • Гадаад орнуудын ижил төстэй их, дээд сургууль, хууль сахиулах, аюулгүй байдлыг хангах байгууллагуудад нэвтэрсэн дэвшилтэт техник, технологийг судлах, дамжуулах, нутагшуулах ажлыг чиглүүлэн зохион байгуулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх.
  • Бие бүрэлдэхүүний гадаад хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх ажилд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх.
  • Гадаад орны ижил төрөл мэргэжлийн их, дээд сургууль байгууллагатай эрх зүйн хоёр болон олон талт хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийг хийж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.
  • Гадаад улс орон, олон улсын байгууллагын санхүүжилт бүхий төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, шинжлэх ухааны ололт, орчин үеийн дэвшилтэт техник, технологи, сургалтын шинэлэг арга барилыг нэвтрүүлэх ажлыг Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэн, Сургалтын албатай хамтран зохион байгуулах.
  • Мэргэжлийн болон гадаад хэлний урт богино хугацааны сургалт, бакалавр, магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт эрдэмтэн багш, судлаач, ажилтан, сонсогчийг хамруулах ажилд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх.
  • Гадаад орны ижил төрөл, мэргэжлийн их, дээд сургуультай багш, оюутан солилцооны, эрдэм шинжилгээний байгууллагатай судлаач солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх ажилд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх.
  • Гадаад орны ижил төрөл, мэргэжлийн их, дээд сургуультай кредит харилцан хүлээн зөвшөөрөх зарчимд суурилсан хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх ажилд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх.
  • Хууль сахиулах, энхийг дэмжих олон улсын ажиллагаанд албан хаагчдыг хамруулах ажлыг зохион байгуулах.
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын цар хүрээг нэмэгдүүлэх, сургалтын үйл ажиллагааг дэмжихэд түлхэц өгөх зорилгоор гадаад орны ижил төстэй их, дээд сургууль, байгууллагатай харилцан туршлага солилцох, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хийх, хурал, семинар, сургалтыг зохион байгуулах ажилд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх.  

 

Буцах