Цэргийн албаны зохион байгуулалт, аюулгүй байдлын газар

Газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Мөнхжаргалын Батбаяр

Хууль зүйн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б20 тоот тушаалаар батлагдсан Хууль сахиулахын их сургуулийн үндсэн бүтцэд Дотоод хяналт-аюулгүй байдлын албыг Ёс журам, бэлэн байдлын газар, Мэдээллийн технологи, холбооны хэлтэс, Захиргааны удирдлагын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, аудитын хэлтэс, Олон нийттэй харилцах хэлтсийг тус тус нэгтгэн шинээр зохион байгуулсан. Өдгөө Хууль зүйн сайдын 2015 оны 07-р сарын 03-ны өдрийн А/147-р тушаалаар Цэргийн албаны зохион байгуулалт, аюулгүй байдлын газар нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 

Тус газрын даргаар өмнө нь цагдаагийн хурандаа Баатарын Ганзориг,  цагдаагийн хурандаа Жамцын Түмэнтулга нар ажиллаж байсан бөгөөд 2018 оноос цагдаагийн дэд хурандаа Мөнхжаргалын Батбаяр томилогдон ажиллаж байна.

 ТҮҮХЭН ЗАМНАЛ

БНМАУ-ын Ардын их хурал, Сайд нарын Зөвлөл /хуучин нэрээр/-ийн  1933 оны 08 дугаар тогтоолоор Дотоодыг хамгаалах газрын “Дунд сургууль”  байгуулах шийдвэр  гарч, ДХГ-ын даргын 1934.12.11-ний өдрийн 450 тоот тушаалаар сургуулийн захирлыг томилож, бүтэц  орон тоог баталсанаар “Төв” сургууль үүсэн байгуулагдсан.  Энэ  цагаас “Штаб”, “Штабын тоо бүртгэлийн алба”, штабын туслах орон тоотойгоор Цэргийн тусгай дунд сургуулийн штаб, НАХЯ-ны цэргийн дээд сургуулийн штаб, Цагдан сэргийлэхийн дээд сургуулийн штаб, Цагдаагийн дээд сургуулийн штаб, Сургалт ёс зүйн хэлтэс, Цагдаагийн академийн “Ёс зүйн алба”, “Дэг журам, соёл хүмүүжлийн алба”, “Захиргаа дэг журам, соёл хүмүүжлийн алба”, ДХИС-ийн Штаб, ЁЖББГ, ХСИС-ийн Штаб, ЁЖББГ нэртэйгээр 13-29 хүний бүрэлдэхүүнтэйгээр цэргийн  хэргийн мэдлэг олгох, цэрэгжилч  жагсаалч байдлыг сайжируулах, сахилга дэг журам сахиулах, соёл хүмүүжлийн ажлыг төлөвлөгөөний дагуу  явуулж үндсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж иржээ.

Тус газарт 1934-1970 онуудад  даргаар нь  Д.Артаасэд, Ц.Мижид, Ж.Хорлоо, Ц.Дэмидагва, дэд хурандаа С.Хүүжий,  Б.Цэдэн-Иш / хожим нь НАХЯ-ны орлогч сайд БНМАУ-ын гавьяат хуульч, дэд доктор, дэслэгч генерал, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд/, тухай үеийн сумангийн даргаар Балдан, Ю.Зундуй, А.Тунгаа, Д.Намдаг, салаа курсын даргаар Ж.Зундуй, Жүгдэр, Доржгочоо, Б.Халтар, Т.Самбуу, Ч.Ёндон нар ажиллаж байжээ.

1970-1990 онд тус газрын даргаар дэд хурандаа П.Ишжамц, хошууч  Ж.Дашням, дэд хурандаа Бямбаа, Д.Бямбажав, дэд хурандаа Ж.Эрдэнэ-Ундрах нар ажиллаж байжээ.

БНМАУ-ын СнЗ-ийн 1967 оны 09 дүгээр 28-ны өдрийн 292 дугаар тогтоолоор хуулийн салбарын 4 жилийн сургалттай болгон ротын зохион байгуулалтад оруулснаар  хуулийн ротын даргаар хошууч Б.Батбуян, 1974-1982 онуудад НАХЯ-ны ЦД, ЦТДС-ийг ротын захирагчаар Г.Доржбал, Д.Шаравшагдар, дэслэгч  П.Чулуун, 1982-1986 оны НАХЯ-ны ЦДС-ийн ротын салбарын захирагчаар Т.Адъяа, хошууч Б.Батбуян, Ш.Доржбал, 1986 оноос хойш хошууч Батболд, Бат-Очир, дэд хурандаа Ж.Энхболд, дэд хурандаа З.Цэрэнбат, П.Энэбиш, дэд хурандаа З.Алтангэрэл, А.Мэндбаяр, цагдаагийн хурандаа Б.Болд, Д.Батбаяр нар ажиллаж байсан байна.

Сургалт хариуцсан ротын захирагчаар Цагдаагийн хошууч О.Зоригоо, хошууч Дарамсэнгэ /асан/ цагдаагийн хошууч  Х.Батсүх, О.Доржпалам, С.Нямжав, А.Хонгор, ахлах дэслэгч Ц.Бямбацогт, хурандаа Б.Болд, Д.Батбаяр, ахмад Б.Ням-Очир, дэслэгч У.Алтанхуяг нар удирдан ажиллаж байсан.

Холбооны алба нь орчин үеийн техник хэрэгсэлд тулгуурлан холбооны шуурхай бэлэн байдлыг хангах үндсэн зорилготой ажиллаж, дотоод гадаадын сүлжээний ашиглалтыг хэвийн байлгаж ирсэн ба Их сургуулийн холбооны инженерээр цагдаагийн хошууч Д.Сүхбаатар, дэд хурандаа Ж.Баатар, хошууч А.Хонгор нар ажиллаж байсан.

Тус газрын бүтцэд тамга, штаб, захиргааны алба хаагчдыг хамран үйл ажиллагаа явуулж ирсэн.

Дэг журам, соёл хүмүүжлийн албаны даргаар 1990-2011 онд цагдаагийн хурандаа С.Энхсайхан, С.Бямбаа, Б.Болд, Л.Батбаяр нар, мөн штабын дарга бөгөөд ёс журам, бэлэн байдлын газрын даргаар хурандаа С.Энхсүх, цагдаагийн хурандаа Б.Ганзориг, цагдаагийн хурандаа Ж.Түмэнтулга нар ажиллаж байсан. 2018 оноос цагдаагийн дэд хурандаа М.Батбаяр томилогдон ажиллаж байна.

  • Дэг журам, соёл хүмүүжлийн ажлын чиглэлээр харуул, хамгаалалт, дэг журам хариуцсан офицероор цагдаагийн хурандаа Д.Батбаяр, цагдаагийн дэд хурандаа Дя.Ганхуяг, цагдаагийн хошууч О.Доржпалам, дамжааны захирагч, дэг журмын офицероор цагдаагийн дэд хурандаа Д.Батбаатар, цагдаагийн хошууч С.Эрдэнэбаяр, О.Доржпалам, Ц.Ганболд, цагдаагийн ахмад Г.Сонинбаяр, С.Нямжав, цагдаагийн ахлах дэслэгч Б.Сайнбаяр, Ж.Баттулга,
  • цагдаагийн дамжааны салбарын даргаар цагдаагийн дэд хурандаа А.Мэндбаяр,
  • цагдаагийн дамжааны захирагчаар цагдаагийн дэслэгч Т.Даваатогтох, цагдаагийн хошууч П.Болдбат, Б.Амаржавхлан,
  • холбоо зэвсгийн ахлах офицероор цагдаагийн хошууч А.Хонгор,
  • дамжааны захирагч-багшаар Н.Жанцан, Дагва, Батбуян, О.Доржпалам, Т.Жаргалсайхан, Батчулуун, Н.Намдаг, Даваачомбо, Батдэлгэр, Пүрэвжав, Ч.Даваадорж, ахмад Болдбаатар, Д.Ганбаяр, Баттөмөр, цагдаагийн хурандаа С.Хаянгарваа, Б.Болд, Д.Батбаяр, хурандаа Өлзиймөнх, дэслэгч Хүрэлбаатар, дэслэгч Вандан-Очир, ахмад Түвшинжаргал, дэд хурандаа Цэрэнням /асан/ цагдаагийн дэд хурандаа Б.Ганхуяг, дэд хурандаа Д.Батбаатар, Д.Ганболд, дэд хурандаа З.Цэрэнбат, хошууч Доржсүрэн, А.Баасанцэрэн, С.Батсүх, З.Нямдорж, П.Болдбат, Д.Гантөмөр, В.Амаржавхлан, С.Эрдэнэбаяр, Ц.Ганболд, С.Нямжав, Мандахбаатар, Ш.Чулуун, ахмад Д.Баттулга, цагдаагийн дэд хурандаа З.Цэрэнбат, цагдаагийн хошууч З.Алтангэрэл, цагдаагийн ахмад Ч.Бадамдорж, ахмад А.Амарсайхан, цагдаагийн ахлах дэслэгч Б.Баянмөнх, ахлах дэслэгч Т.Даваатогтох, Э.Гантулга, Э.Цэнд, Ч.Баттөр, П.Нянтайсүрэн, Ж.Батжаргал, дэслэгч Ж.Цогтгэрэл,
  • жагсаалын даргаар ахлагч Дүгэржав, цагдаагийн ахлах ахлагч Д.Жаргалсайхан, Ц.Бямбацогт, ахлах ахлагч Лувсанжав, Доржсүрэн, М.Бат-Эрдэнэ, Б.Батдаваа, Г.Ганбаатар, Ё.Бооёо, Л.Батсүрэн нар томилогдон ажиллаж байв. Одоо жагсаалын даргаар ахлах ахлагч З.Ариунболд ажиллаж байна.
 ЦЭРГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 229 дугаар тогтоолоор “Цагдаагийн академи”-ийг Дотоод хэргийн их сургууль болгон өөрчилж, Захиргаа дэг журам соёл хүмүүжлийн алба нь Ёс журам бэлэн байдлын газар болгон тус газар нь дотроо “Цэргийн албаны зохион байгуулалтын хэлтэс”, “Соёл, олон нийтийн хэлтэс” гэсэн 2 хэлтэстэйгээр бүтэц зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулж, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 87 дугаар тогтоолоор ДХИС-ийг ХСИС болгон өөрчилж Хууль зүйн яамны 2012 оны А/85 дугаар тушаалаар сургуулийн бүтэц, орон тоог шинэчлэн Ёс журам бэлэн байдлын газар нь дотроо Цэргийн албаны зохион байгуулалтын хэлтэстэйгээр батлагдсан. Өдгөө Цэргийн албаны зохион байгуулалт, аюулгүй байдлын газрын Цэргийн зохион байгуулалтын алба нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Албаны даргаар цагдаагийн дэд хурандаа Н.Цэдэвсүрэн томилогдон ажиллаж байна. 

Цэргийн зохион байгуулалтын алба нь Монгол Улсын хууль тогтоомж, төр засгийн бодлого, чиглэл их сургуулийн дотоод дүрэм журам, тушаал шийдвэрийг удирдлага болгон бие бүрэлдэхүүний албаны бэлэн байдал, хичээл сургалт, цэрэгжилч жагсаалч байдал, сахилга ёс зүй, хоногийн харуул хамгаалалт, Их сургуулийн аюулгүй байдал зэрэг ажил албыг зохион байгуулж ажилладаг.

Цэргийн албаны зохион байгуулалтын талаар

Харуул, хамгаалалт, аюулгүй байдлын талаар

2016 онд зохион байгуулсан онцлох үйл явдлуудаас:

 МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АЛБА

Хууль зүйн сайдын 2015 оны 07-р дугаар сарын 03-ны өдрийн А/147 тоот тушаалаар батлагдсан Хууль сахиулахын их сургуулийн бүтэц, орон тооны өөрчлөлтөөр Цэргийн албаны зохион байгуулалт, аюулгүй байдлын газрын Мэдээлэл, технологи, аюулгүй байдлын алба болгон өөрчилж, албаны дарга - 1, програм хангамж ахлах инженер - 1, мэдээллийн сангийн аюулгүй байдал хариуцсан ахлах инженер - 1, сүлжээний ахлах инженер - 2, холбооны ахлах инженер - 1, техникч - 1, нийт 7 орон тоотой ажиллахаар шинээр зохион байгуулагдлаа.

Өнгөрсөн хугацаанд О.Мөнгөнсүх хэлтсийн анхны даргаар, дэслэгч Н.Лхагвасүрэн электроникийн инженерээр, Б.Нямдорж програм хангамжийн ажилтнаар тус тус ажиллаж байжээ.

Өдгөө албаны даргаар цагдаагийн дэд хурандаа В.Энхтайван, ахлах инженерээр, цагдаагийн ахлах дэслэгч С.Гүрцоо, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Батмөнх, сүлжээний инженерээр цагдаагийн дэслэгч Г.Энхжаргал, холбооны инженерээр дэслэгч Б.Очирпүрэв, техникчээр цагдаагийн дэд ахлагч н.Зориг нар тус тус томилогдон ажиллаж байна.

Тус алба нь дараах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллахаар Их сургуулийн дүрэмд тусгагдсан. Үүнд:

  • Их сургуулийн мэдээлэл, холбооны найдвартай, гадаад, дотоод сүлжээний аюулгүй байх, хүртээмжтэй, тасралтгүй бэлэн байдлыг хангах
  • Эрдэм шинжилгээ, сургалтын мэдээллийн нэгдсэн сан, цахим номын сан үүсгэх ажлыг Сургалтын алба, номын сантай хамтран зохион байгуулах
  • Их сургуулийн үйл ажиллагааг шуурхай зохион байгуулахад ашиглагдах хэрэглээний програмуудыг зохиож, үйл ажиллагаандаа бүрэн ашиглах нөхцлийг бүрдүүлэх, аюулгүй, бэлэн байдлыг хангах
  • Мэдээллийн технологи, холбооны дэвшилтэт технологийг ашиглан шуурхай удирдлагын нэгдсэн сүлжээ бий болгох, аюулгүй байдлыг хангах

“Цахим их сургууль болох” зорилтын хүрээнд Мэдээллийн технологи, холбооны хэлтсээс

  • сургууль-багш-сонсогч-суралцагчийн гэр бүл хоорондын цахим харилцаа үүсгэх,
  • мэдээллийн технологийн дэвшлийг хүртээмжтэй нутагшуулах,
  • сургалт, эрдэм шинжилгээний судалгааны мэдээллийн сангийн боловсронгуй програм хангамж нэвтрүүлэх,
  • бүртгэл-хяналт, цахим нэвтрэлтийн систем ашиглах,
  • мэдээллийн аюулгүй байдлыг хангах,
  • орон зайнаас үл хамаарсан зайны сургалтуудыг тогтмолжуулах,
  • сургалтын үйл ажиллагааг цахим хөтчөөр олон нийтэд ил тод мэдээлэх

зэрэг ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

 СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

Тус алба нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм, журмыг мөрдлөг болгон ажилладаг.

Албаны үйл ажиллагаа нь Хууль зүйн яам, их сургуулиас зохион байгуулж буй арга хэмжээ, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний хурал, бүтээл, УИХ-аас батлан гаргаж буй хууль тогтоомжийг сурталчлах, Хууль зүйн болон боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэл, бүтээн байгуулалт зэрэг нийгэмд чиглэсэн соён гэгээрүүлэх ажлын талаарх мэдээ, мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан сурталчилах, албан хаагч, сонсогч, суралцагчдын сэтгэл зүйн болоод соёлын хэрэгцээнд тулгуурлан үйл ажиллагаа явуулахад чиглэгддэг.

Сонсогчдын сэтгэл зүй, соёл, хүмүүжилд өндрөөр анхаарах, тэдний нийгэм соёлын хэрэгцээнд тулгуурлан олон талт соёл хүмүүжлийн болоод сэтгэл зүйн ажлууд, мэдээ мэдээлэл өгөх, олон нийтэд үйл ажиллагааг хүргэх ажлыг дэс дараалалтайгаар явуулж, тэднийг өөрийгөө нээх, хөгжих боловсрох боломжид дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Албаны даргаар цагдаагийн хурандаа Б.Энхболд, Соёл хүмүүжил, соёлын төв хариуцсан ахлах мэргэжилтнээр, ахмад Д.Баттогоо, Сэтгэл зүйч-багшаар цагдаагийн ахлах дэслэгч А.Баярцэцэг, Олон нийттэй харилцах, музейн сан хөмрөг хариуцсан мэргэжилтнээр ахлах дэслэгч Б.Цэцэгмаа, Олон нийттэй харилцах, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтнээр ахлах дэслэгч В.Дондовдорж, Олон нийт, хамтын ажиллагааны мэргэжилтнээр цагдаагийн дэслэгч Ч.Анна, Сургалтын кино студийн эрхлэгчээр, цагдаагийн ахлах дэслэгч П.Энхтайван, найруулагчаар ахлах дэслэгч Б.Гандөл, зураглаачаар цагдаагийн дэд ахлагч Ш.Одгэрэл нар ажиллаж байна.

Албаны чиг үүргүүдээс дурьдвал:

  • Сонсогчдын нийгэм, соёлын хэрэгцээнд тулгуурлан тэдний гоо зүйн төлөвшил, урлаг уран сайхныг ойлгох байдлыг дээшлүүлэх зорилгоор бүжиг, дуу гэх мэт  сонсогчдын идэвхи оролцоог дээшлүүлэх олон талт ажлыг зохион байгуулж байна. Мөн их сургуулийн Эмэгтэйчүүдийн зөвлөл, Оюутны зөвлөлүүдийг тэдний нийгэм дэх оролцоог дээшлүүлэх, хөгжих боломж нөхцөлийг хангах чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
  • Суралцагчдад сэтгэл зүйн нөлөөт ажлаар сэтгэл судлалын мэдлэг эзэмшүүлэх, ирээдүйн албанд гарахад сэтгэл зүйн хувьд биеэ бэлтгэхэд нь дэмжлэг үзүүлэх, сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэх ажлыг явуулж байна.
  • Их сургуулийн үйл ажиллагааг сурталчлах, олон нийтэд мэдээлэх үүрэг бүхий сонин, сэтгүүлийн редакцийн зөвлөл, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, мэдээ мэдээлэл боловсруулах, их сургууль, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацагдсан бол тухайн мэдээ, мэдээлэл, шүүмжлэл, нийтлэл, нэвтрүүлэг бүрийг бүртгэн судалж, түүний мөрөөр шуурхай ажил зохиолгох, шаардлагатай тохиолдолд холбогдох газруудаар албаны шалгалтыг хийлгүүлж, дүнг Их сургуулийн захирал, удирдлагад танилцуулан ажиллаж байна.
  • Их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, соёл, олон нийтийн арга хэмжээ, үйл ажиллагааны талаар багш, сонсогч, алба хаагч, ажилтнуудад мэдээлэх зорилгоор  “Эрдмийн далай” сонинг сар тутам эрхлэн гаргаж, их сургуулийн “Leu.gov.mn” цахим хаяг болон “Хууль сахиулахын их сургууль” цахим хуудсуудыг тогтмол цаг үеийн мэдээ, мэдээллээр баяжуулан мэдээллийн сан бүрдүүлэн олон нийтэд хүргэх, мэдээлэл түгээх ажлаас гадна Төрийн болон хувийн хэвшлийн бүх хэвлэл, мэдээллийн байгууллагатай ажлын уялдаа холбоо тогтоон хамтран ажиллах үүргийг хэрэгжүүлж байна.
  • Сургалтын ажилд хэрэглэгдэх сургалтын богино хэмжээний кинонууд болон их сургуулийн тэмдэглэлт үйл явдлын зураг, бичлэгийг авч баримтжуулах, хөрвүүлэх, мантажлах, бэлтгэх, хүргэх ажлыг тасралтгүйгээр зохион байгуулж байна.

Ажил үүргийнхээ хүрээнд Их сургуулийн захирал, удирдлагыг шаардлагатай мэдээллээр ханган ажиллахаас гадна удирдлагаас  баталсан  эрдэм шинжилгээ, судалгаа, соён гэгээрүүлэх ажил, арга хэмжээний төлөвлөгөөний дагуу ажлыг зохион байгуулан ажилладаг.

2016 онд зохион байгуулсан онцлох үйл явдлуудаас:

 СОЁМБО СПОРТ ХОРОО

Мэдээлэл оруулаагүй байна.

 

Буцах